Saturday, December 25, 2010

Хуримын урилга ийм бас байдаг юм байна.

Энэ дүрстэй урилгыг хийх гэж 5сар гаруй хөдөлмөрлөсөн гэнэ.Нийт 5500 гаруй фото зургыг 4сарын турш аваад түүнийгээ эвлүүлж видео хийн хуримын урилгаа хийсэн байна.Хөөрхөн л санаа байна.

1минутаас богино хугацаанд юмхнаар юм хийх 8 санаа

одуудын хөгжилтэй элэглэл

Bushie the kid


Reclam-ны шилдэг санаанууд

Авъяастай бичээч

Мэдрэмжтэй авъяастай бичээч

Орон орны ЗУЛ САР

Өнөөдөр зул сарын баярын өдөр.Гэхдээ жаахан гунигтай л өдөр байна...Миний хувьд баяр баярын дундаас шинэ жил хамгийн сайхан нь юм шиг санагддаг. 12сарын сүүл дөхөөд ирэхээр дэлхий даяар баярлаж хүн бүр зул сар,шинэ жилийн баярыг  гэр бүлтэйгээ,дотны хүнтэйгээ тэмдэглэцгээдэг.Хотууд ч өөр өөрийн өнгөө нэмж баярын уур амьсгалыг гэрэл нэмэн чимдэг.Манай Улаанбаатар ч гэсэн өнгөө нэмсэн байна лээ.Ингээд дэлхийн хотууд хэрхэн гоёсон байгааг сонирхон үзэцгээе!Улаанбаатрых бас байгаа шүү.
Christmas



Christmas

Дэлхийн эмэгтэй-2 /Мэрилен Монро/

Photo of Marilyn Monroe
Алдартай жvжигчид, улс тєрчид тэр бvv хэл улсынхаа ерєнхийлєгчийг хvртэл ємнєє сєхрvvлж чадсан Мэрилэн Монрогийн амьдрал одоо хэр олны анхаарлаас холдоогvй байна. Тэр хэрэв амьд байсан бол 83 настай байх байлаа. Дэрвийсэн цагаан даашинзтай, ялимгvй ичингvйрсэн тєрхєєрєє мєнхєрсєн Мэрилэн Монро хэрэв амьд байсан бол єнгєрсєн сарын 1-нд 83 насны тєрсєн єдрийн баяраа тэмдэглэх байлаа. Норма Жиан Мортенсон 1926 оны зургадугаар сарын 1-нд Лос Анжелос хотноо тєржээ. Бага нас нь бусад хvvхдvvдийн адил эгэл жирийн єнгєрсєнгvй. Тэр бvх амьдралынхаа туршид тєрсєн эцгээ хэн гэдгийг мэдэлгvй єнгєрсєн гэдэг. Яагаад гэвэл тvvнийг тєрєх vед аав, ээж нь гэрлээгvй байжээ. Ээж нь мєн л vзэсгэлэнтэй эмэгтэй байсан тул ээжийг нь хvрээлсэн эрчvvдийн дунд амьдрал нь єнгєрчээ.

Нормагийн уран бvтээлийн гараа анх "XX Centurу Fox" кино продакшнтай хамтран "Scudda-hoo" киног бvтээснээр эхэлсэн юм. Тэрээр 1942 оны зургадугаар сарын 19-нд 16 настайдаа нисэх онгоцны vйлдвэрт ажилладаг байсан 21 настай хєрш залуу Жимми Доугертитэй гэрлэжээ. Залуу хос Жиммиг 1944 онд Номхон далайн ємнєд хэсгийг зорих хvртэл аз жаргалтай амьдарсан байна. Жиммиг явсны дараа Норма Жейн Мортенсон нисэх онгоцны vйлдвэрт ажилд оров. Хэдхэн сарын дараа зурагчин Дэвидийн Конверын санал болгосноор "Yank" сэтгvvлд зургаа авахуулах боллоо. Удалгvй 1946онд "XX Centurу Fox" продакшн шаргал vст бvсгvйг "Ladles of the Chorus" киноныхоо дууг дуулуулахаар дахин хєлсєлж, хамт ажиллажээ. Энэ vедээ багаасаа дуудуулж ирсэн Норма Жиан Мортенсон нэрээ солин, эмээгийнхээ Мэрилэн Монро гэх нэрийг єєрийн болгожээ. 1950 онд "The Asphalt Jungle" хэмээх кинонд жижиг ч гэсэн нєлєєтэй дvр бvтээх хvртлээ амжилт олоогvй хэвээр л байлаа. 1950 оны сvvлээр "All About Eve" кинонд Клаудиагийн дvрийг бvтээж, дараа нь "Let's Make It Legal", "As Young As You Feel", "Monkeу Business", "Don't Bother to Knock" зэрэг кинонд дvрээ мєнхлєв.

Залуу бvсгvй 23 настайдаа Жонни Хайд гэх залуутай танилцжээ. Залуу эр Монрогийн зєвлєгч тєдийгvй болзоот хархvv болон тодорч, хамтдаа дурлалын романс єрнvvлэв. Гэвч 1950 онд Хайдын зvрх гэнэт хаагдан

Дэлхийн эмэгтэй-1 / audrey hepburn/

Одри Кэтлин Рустон англи эцэг, голланд эхийн газар дээрх ганц охин болж 1929 оны тавдугаар сарын 4-нд тєржээ. Одри бол удам сайтай айлын охин. Тvvний аав Английн хаан III Эдуард, Шотландын хатан хаан Мэригийн vр сад бол ээж нь Монакогийн хунтайж III Рэйнер Хампри Богартын удам юм. Тvvний бага нас ч Германы хаан II Вильгелмийн Хуйс Дvvмийн ордонд єнгєрчээ. Одригийн Хепберн овог бол эмэг эхийнх нь нэр юм. Аав нь даатгалын компанид ажилладаг байсан учир тэрээр багадаа Голланд, Бруссель, Англиар тогтмол аялдаг байж. Тvvний нялх балчир нас хэсэгхэн зуур аз жаргалаар бялхаж єнгєрсєн ч зургаан настай байхад эцэг эх нь салснаар амьдралын хатуу хєтvvг амсч эхэлсэн гэдэг. Одригийн ээж аав хоёулаа Британийн фашист нийгэмлэгийн гишvvн, бvр Адольф Гитлерийг дагалдагч байжээ.
Хvvхэд байхдаа их єлссєнєєс нарийхан бэлхvvстэй болжээ
Тvvнийг 10 настай байхад дайн эхэлж,

Thursday, December 23, 2010

Шинэ жил айсуй

  

Шинэ жил болоод сэтгэл хөнгөн догдлоостой л байна.Зарим хүнд гуниг зарим хүнд баяр дагуулж ирдэг энэ баяр тун удахгүй боллоо.Будрах цасаар нөмрөг хийгээд Буурал Санта-гаар ханиа хийгээд Шинэ жил авхай зочлон айсуй....Хүн бүрт аз жаргал хүсэе!
....Шүхэр шүхэр цасан газар дэлхийгээ гоёод
Шүр сувдан зүүлт энхрий чамайг минь гоёод
Шинэ жилийн тэнгэр одоороо сүлж гоёод
Шөнийн аниргүйн дунд хослон гоёноо бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
Будар будар цасан дэлхийг цайртал чимээд
Булга минжин аоёл хонгор чамайг чимээд


Буцах оны тэнгэр одоороо бүжиж гуниглаад
Буйд аниргүй шөнө хослон алханаа бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
Цав цагаахан цас дэлхийгээ хучиж гоёод
Цал буурал уулс гацуураа чимэглэн гоёод
Ирэх оны тэнгэр одоороо ирмэж гоёод
Шинэ жилийн шөнөөр хослон бүжнээ бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ



X-mas-ийн шилдэг зурагнууд

best christmas pictures


best christmas pictures


best christmas pictures

Х-масийн хөгжилтэй энимэйшнүүд

Christmas animation


Christmas animation


Christmas animation


Tuesday, December 14, 2010

Өндөгтэй Кофе&Өндөгтэй кекс

Гарын доорх материалаар шарах шүүгээгүйгээр гэрийн нөхцөлд өндөгтэй кекс хийх арга.Мөн өндөгтэй кофе байдагт итгэх үү?

Бэлэн болсон байдал




Бэлдэх зүйлс

Будаа агшаагчны сав.холигч,кексний зуурмаг,сүү,сыр,өндөг


  


Зуурмаг бэлтгэх

Савандаа кексний гурилаасаа 1 аягыг хийгээд сүү дээрээс нь хийнэ.Мөн 1 ширхэг өндөг нэмээд сайтар хутгана.Зуурмаг шингэвтэр байх хэрэгтэй.


  

Өндөгтэй кексийн маань утга учир нь өндөгөө маш болгоомжтойгоор шарын тараахгүйгээр зуурмаган дээрээ хийх юм.Дээрээс хавтгай сырээ болгоомжтой тавина.




Будаа агшаагчиндаа хийгээд гэрэл солигдох хүртэл хүлээхэд кекс маань бэлэн болно.






Гэрэл солигдоход хэсэг хугацааны дараа будаа агшаагчаа онгойлгон бэлэн болсон кексээ хавтгай гадаргуу дээр хөнгөхөн унагаана.




Өндөгтэй кофений орц

өндөг 1 ширхэг,холигч,аяга,кофе




өндөгний цагааныг ялган холигчоороо хөөсөртөл хутгана.Ингэснээр кофе маань өвөрмөц зөөлөн амттай болно.


  

кофегоо өөр өөрсдийн таашаадаг амтаар найруулсны дараа хөөсрүүлсэн өндөгөө зөөлнөөр хийнэ.Кофегоо хөргөсний дараа хийхгүй бол халуун дээр нь хийвэл цагаан чин болоод бөөгнөрнө гэдгийг анхаарах хэрэгтэй.Ингээд кафелатте шиг зөөлөн тансаг амттай өндөгтэй кофе маань бэлэн болно.Амжилт ^0^

 


Monday, December 13, 2010

LADY GAGA-ийн crazy fashion

LADY GAGA нэрээ анх Queen” хамтлагийн дуу "Radio Ga-Ga" дуунаас бодож олсон дуучин леди маань өөрийгөө *Би бодит амьдрал дээр даруухан. Бидний эргэн тойронд байдаг шоучин охидын нэг нь би биш. Би дива шиг харагдахын тулд их хичээдэг. Би гадаад дүр төрх болон байгаа байдалдаа байнга санаа зовниж байдаг. Миний өмсдөг хувцас этгээд сонин. Ямар нэгэн дүр үзүүлэх гэж ингэж хувцасладаггүй.Дуулж байгаа дуугаа өмсөж байгаа хувцсаараа илэрхийлэх гэж оролддог. Дуу болон харагдах байдал гэдэг чухал зүйл. Тайзан дээр “хувцаслахын тулд дуулдаг” гэж би хэлсэн нь зүгээр “дуу хөгжим бол бүх зүйл” гэдэг үгтэй зүйрлүүлж хэлсэн санаа юм* гэж тодорхойлжээ.Түүний этгээд гаж гэмээр хувцаснуудыг сонирхуулья.Манайд хэн 1н нь ингэж хонины махаар хувцаславал яаанаа.ккк























































ЧЭЮГБУГИМ to JOY

гахайн мах-330гр,тал сонгино,ногоон сонгино(бүдүүн),мөөг(хийхгүй ч байсан болно),лууван, 
амтлагч соус : цуу-4халбага,гучужан-1халбага,нунтаг улаан перц-1/2халбага,элчин чихэр-1халбага,нухсан сармис-1/2халбага,хар перц бага зэрэг,гүнжидийн тос бага зэрэг


Амтлагч соусаа эхлээд хийнэ.бүх орцоо холиод сайтар хутгана.

иймэрхүү

Өөх мах нь таарсан самгёбсалны мах зүгээр.Бэлдсэн махандаа соусаа сайтар холиод багадаа 30минут дарах хэрэгтэй.Бүтэн өдөр болсон ч болно.Соус нь манахдаа сайтар шингэж өгвөл илүү күүл.



Ногоо бол ямар ч ногоо хийсэн болно өөрсдийхөө сонирхолд тааруулаад.



хайруулын тавгаа халаагаад дунд зэрэг галаар махаа гадна талын болтол хуурна.



үүнийхээ дараа удаан болдог луувангаасаа эхлээд нэмж хуурна.дунд зэрэг гал нь хэвээрээ шүү.



Луувангаа болоод ирмэгц үлдсэн ногоонуудаа хийж хуурна.Галаа ширүүн гал дунд зэрэг галаар ээлжлэн тааруулж хуурахаа андахгүй бизээ.Бага зэрэг шүүсэрхэг идмээр байгаа бол жаахан ус хийж өгч болно.



Ингээд болохоор нь гаргах л үлдлээ.Амархан байгааздээ.MR.JOY.^0^