Tuesday, June 21, 2011

Байцааны диет.

Байцааны диет.

Хавар болж охид хүүхнүүд нимгэрч гоё сайхнаа гайхуулах цаг хаяанд ирлээ.Өвлийн хураасан өөхөө хайлуулж, галбир хэлбэрээ гаргамаар байгаа охид бүсгүйчүүддээ байцааны диетийг танилцуулмаар байна.

Юуны түрүүнд байцааны диет ямар үндэслэлтэйг тайлбарламаар байна.Ямар ч үндэслэлгүй диет хийгээд та аргаа барж байгаа бол эсвэл ямар диет хийхээ мэдэхгүй байгаа бол энэ диетийг хийж үзээрэй.


Байцааны диетээр турах шалтгаанууд:

◎Байцааны диет гэдэг нь хоолны өмнө түүхий байцааг идэж эрүүгээ сайн хөдөлгөж зажилснаар тархины цадах цэгийг хуурч цадсан гэж ойлгуулах арга гэж хэлж болно.Нэг үгээр хэлбэл хэтрүүлж идэхээс сэргийлнэ гэсэн үг юм. 1 бүхэл байцаа идсэн ч ердөө 230ккал болно,.Байцаа нь гэдсийг цатгахаас гадна витамин, тэжээлээр элбэг юм.

Байцааны диетийг хийхдээ анхаарах зүйлс:

★сайн зажилж идэх

★стресстэхгүй байх(хоолны хорио байхгүй, байцааг дураараа идэж болно)

★ребаунд байхгүй, буцаж таргалахгүй(ганц байцаа идэхгүй, хоолны өмнө идэх учраас)


◎Байцаа элбэг- Янз бүрийн ногоо, жимс хэрэгтэй диет их байдаг боловч тэр болгон гарт олдохгүй эсвэл үнэтэй байдаг.Гэвч байцаа нь элбэгээс гадна улирал харгалзахгүй боломжийн үнээр олдоно,Энэ диет нь нэг удаагийн хоолон дээр 1/6 хэсгийг идэх учраас нэг бүтэн байцаа г 2 өдөр иднэ гэсэн үг юм.

◎Зажлах тоог ихэсгэх- Энэ диетэнд чухал нь бол зажлах юм.Лууван, манжин нь зажлагдах боловч бага хэмжээг идэхэд гэдэс цадахгүй.Бас өргөст хэмх, летусыг их зажилмаар байвч болохгүй.ГЭвч байцаа нь удаан зажлах боломжтой бөгөөд гэдсийг ч бас цатгах чадвартай юм.

◎Бусад ногоотой хоол, салатанд хийхэд боломжтой-Байцаа нь салатанд хийсэн ч болно мөн хоолонд  хийсэн ч болох ногоо учраас идэхдээ томат болон өөр ногоонуудтай амтлан идэж уйдах боломжгүй юм.

Өглөөний хоол

Өглөөний хоол ямар үүрэгтэй, таны биед ямар ашигтай вэ?
Бид өглөө босоод ум хум хувцаслаад хичээл сургууль , ажилдаа яаран цай ч уулгүй гарах тохиолдлууд олон байдаг.Ялангүяа залуу хүмүүс өглөөний хоол цайгаа уухгүй байх үзэгдэл ойрын хэдэн жилд эрс нэмэгдсэн гэсэн тоо баримт гарсан аж.
Зарим хүмүүс завгүйгээс, зарим нь нойроо харамлан унтан цай уух цаггүй болсноос, эсвэл турахын тулд гэх мэт шалтгаан нь олон.Саяхан манай найз өглөөний хоол идэх хэрэгтэй юмуу хэрэггүй юмуу гэж асууж байсан учраас өөр хэннэгэнд ч гэсэн хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс бичиж байна.

Thursday, June 16, 2011

сайхан зурагнууд

Өнөөдөр бүүдгэр өдөр байна.бүгчим ч юм шиг.хаа сайгүй зам бөглөрөөд замын хөдөлгөөн хүн болгоныг бухимдуулж 2-3 эд эс үхүүлж байх шиг байна.Хэд гурван сэтгэл татам сайхан зураг оруулья.жаахан ч гэсэн бухимдалаа март....

зургадугаар сар



Үнсэлт


Wednesday, June 15, 2011

ооорчлонгийн сайхан хүүхнүүд .....

...Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь

Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна.....иш татав.




HOT Шорлог HOT Шорлог HOT Шорлог

Ойрд зун болоод сайхан байнаа.энд тэнд шорлог майхан сав аяны машин.....Улаанбаатарт сайхан шорлогтой газар хаана юу байна вэ?Найзуудтайгаа бамбарууш кафеныард байдаг сити паабын шорлогыг амталсын байна.жаахан ногооны хачир нтртэй байвал дажгүй болох гээд байдаг тэр шорлог нь.Дагаж өгч байгаа талх нь жижиг 1 зүсэм хар талхны тал нь...ккк.6-7 ширхэг махыг тэрэнтэйгээ холиж идэх хэрэгтэй.холицийг нь нэмээд үнийг нь нэмчиж болдгүйл юм байхдаа.Одоогийн үнэ нь 6.500төгрөг.заза тэр ч яахав...Амттай шорлог хийх аргачлал хайж яваад үүнийг оллоо.найзуудтайгаа гэрийхэнтэйгээ салхинд гарахаараа хийж идэх юм хуна...


ОРЦ:Мах 2 кг /гахай, хонь./, сонгино, яншуй, гранат жимсний сок, майонез, лимоны хүчил,  амтлагч.
Амталгаа.
Махаа том томоор хэрчиж бэлдэнэ. Жижиг хэрчиж хийвэл шорлог шүүс багатай амт муутай болно. Шинэ мах байвал зохимжтой.



Махаа бэлдсэний дараа яншуй хийнэ энэ нь шорлогонд таатай үнэр оруулах болно. Шинэ байхгүй бол хатаасаныг хэрэглэж болно.


Сонгино жижиглэж хийж өгнө. Сонгино шүүс ялгаруулж амт оруулна. Тийм болохоор сонгиноо бага зэрэг нухаж өгнө.

Үүний дараа махан дээрээ майонез болон гранат жимсний сок хийнэ. Майонезийг 250-300 гр хийнэ, сокийг 3-4 хоолны халбаганаас ихгүй хийж хутгана

Шорлог амтлагч хийгээд өөрийн сонирхолын дагуу улаан хар перец хийж амтлана. Мөн шарсан махны амтлагч гоё амт оруулдаг билээ. 1-2 хоолны халбага лимоны хүчил. Давс хийхгүй.



Сайтар хутгаж хольсоны дараа сонгино цагиргаар хэрчиж нэмнэ.



Үүний дараа паалантай саванд 4-6 цаг сэрүүн газар байлгана. Эсвэл яаралтай болгох шаардлагатай бол 1-1,5 стакан хийжүүлсэн ус хийж өгнө.
Нарс модны цог дээр шарж болохгүй, жимсний модноос гаргасан нүүрсэн дээр хийж чадвал маш гоё болно.


Мод шатаж дууссаны дараа цогон дээрээ 2-3 минут шороо халааж өгнө. Учир нь халаасан шор махнаас шүүс гаргахгүй.


Ойр ойрхон махаа эргүүлж ойролцоогоор 30 минут шарж болгоно.



Болсон эсэхийг шорлогны өнгөөр мэднэ. Улаан хүрэн өнгө мах болсоныг илэрхийлэх болно.

Цэцэгчин болохын хүслэн....

Зуны нэгэн сайхан өдөр өнгөрч байна.Өдөртөө нэг бороо ороод л сайхан зун болох шинжтэй.Ойрд блогтоо юм оруулаагүй юм байна.саяхан цэцэгнүүдээ хөрсийг нь солиж агаар оруулсан болохоор хэдэн муусайн цэцэгнийхээ зургыг оруулчья.
ТОМООС ТОМ ....ТОЛБОТ ХАЙТАН

Энэ тасалгааны наранцэцэгийн үр суулгасын

НЭГ ТӨРЛИЙН КАКТУС САЯХНААС ХАЖУУГААС НЬ САЛААЛЖ УРГААД БАЙГАА
Энэ болвоос Толбот хайтан сүртэй ургасан байгаа биз....
Гүнжхэн нулимс
Нил цэцэг
Толбот хайтан үрслүүлээд ургаж байгаан удахгүй цэцэглэх гэж байгаан
Улаан лооль ургаад ирэхээр нь зургийн оруулнаа...
Өргөст хэмх