Thursday, March 3, 2011

Бүсгүй хүн гэдэг

Бүсгүйчүүддээ удахгүй болох МАРТ-ын мэнд хүргээд жаахан магтаад авья!Бүсгүй хүн гэдэг маш олон давуу талтай байдаг нь амьдрал дээр ч ажил дээр ч,гэрт ч гадаа ч харагддийм...Дараах жишээнүүдээс бэлхнээ харж болноо.

  1.  Хундага юм уухын тулд заавал өөрөө төлөх шаардлагагүй. 
  2. Цагдаа нарт барагтай бол торгуулахгүй. 
  3. Тасалбар авах гэж урт дараалалд дугаарлан зогсохгүй. 
  4. Эмэгтэй хүн хаана ч тухтай унтаж чаддаг. 
  5. Эрчүүдтэй дэлгүүр хэсч байгаа үедээ хэтэвчнийхээ хэмжээнд санаа зовдоггүй. 
  6. Ямар ч эрийн толгойг эргүүлж дөнгөдөг. 
  7. Болзоонд түрүүлж очихгүй. 

To ENKELE ЧАБЧЭ буюу 잡채(JOY бас асуугаад байсын)

 Юуны өмнө ЭНКЭЛЭ нь болбоос манай хайрт багшийн маань охин байгаам.ЭНКЭЛЭ ЭЭДЭЭ ОНЦ СУРДЫМ ШҮҮ.ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС БАГШИЙН ОХИН ЭНКЭЛЭ ЭРДЭМ ӨВӨРЛӨЖ ИРЭЭРЭЙ!
   
   Чабчэг идэж үзсэн хүн бол дуртай болохгүй байна гэж байхгүй тийм л амттай хоол гэхүү хачир гэхүү зууш гэхүү зүйл дээ.Хийхэд бол амархан гэжуагаа.сайхан хоол хийгээд гэр бүлийхнийгээ найзуудаа дайлаад тэдний амтархан идэж өгч байгааг харах бол кайфтайлдаа.Би гэдэг хүн бол хоол хийх дуртай.хэзээ ч хоол хийхээс залхуурдаггүй гэхэд болно.ккк(магтсан болчлоо)гэхдээ учир чиггүй хоол хийгээд байх нь юуийн.гараа гаргаад хоол хийх дуртай гэхүүдээ.Миний бодлоор амтгүй хоол хийдэг хүн нэг бол амтлах мэдрэхүй нь сул хөгжсөн 1 бол сэтгэл гаргахгүй хайнга хоол хийж байгаа хүн юм болуу гэж боддийн.Заа тэгээд энд тэндэхийн ресторан,хоолны газар,кафе зэргийн хоолыг амтгүй байвал хамаг уур уцаар бухимдал хүрч тэмцмээр санагдана.тэмцэнэ ч гэцэн байгаа.Миний төлөө хоол хийж мөнгө олж байгаамуу өөрийхөө төлөө юу гэдэг нь эргэлзээтэй болоод ирж байгаан...бичээд эхэлсэн чинь бухимдал төрөөд урд өмнөх амтгүй хоолтой газрууд нүдний өмнүүр жирэлзээд ирж байна.за больё ингэж байгаад харвах нь...кккк

 
 ЧАБЧЭ-г хийхэд үндсэн орц гэвэл яахын аргагүй пүнтүүз болон төрөл бүрийн ногоо юм.ямар ногоонд дуртай түүнийгээ хийж болно. гэхдээ мэдрэмж чухал.

Энэ чабчэний хувьд
     ① пүнтүүз(солонгос нарийхан пүнтүүз зүгээр),ногоон улаан шар гэх мэт паприка тал ширхэг(тал ширхэг гэсэн ийм үг байдаггүй байхаа),лууван 1/2,зурган дээрх мөөг 1уут(амтат мөөг гоё болдийн)сонгино 1ширхэг,үхрийн мах 100 грам,бага зэрэг элсэн чихэр,цуу,гүнжидийн тос буюу чамкрим(englisheer bol perilla oil shuu enkele),давс болон бага зэрэг нунтаг хар перц орно.
     ② үхрийн махаа амтлахдаа  цуу - 1 халбага(15мл)элсэн чихэр 2/3 халбага,бяцалсан сармис 1/2 халбага,гүнжидийн тос,нунтаг хар перц зэргийг хийн сайтар холин хэсэг орхино.

1. пүнтүүзээ буцалж буй усанд хийн болтол нь чанаад гаргана.5мин.
2. пүнтүүзээ гаргаад халуун усаар зайлна.(хүйтэн ус болохгүй) дээрээс гүнжидийн тос болон цуугаа хийгээд сайтар холино.идэхэд тохиромжтой уртаар хэрчинэ.(хайчилвал амар)
1. ногоонуудаа бүгдийг нь нарийхан савхан хэлбэртэйгээр хэрчинэ.
2. түүний дараа ногоонуудаа хайруулын тавгандаа бага зэрэг гүнжидийн тос(ургамалын тос,оливын тос байсан ч болно) хийгээд бага зэрэг давсаар амтлан хуурна.Бүх ногоогоо тус тусад нь энэ мэтээр  хуурна.
3. амтат мөөг бол бүлээн усанд дэвтээсэн байх ёстой ба нарийхан хэрчээд мөн адил хуурна.
  * нарийн мөөг бол буцалж буй усанд хэсэг байлгаад авсны дараа усыг нь шүүгээд бага зэрэг гүнжидийн тос,давсаар амтална.хуурахгүй.
  * мөн монголоор бол бууцай(со-гоор 시금치,english-ээр spinach) хийвэл өнгө нэмээд гоё.бууцай хийсэн тохиолдолд буцалж буй усанд бууцайгаа хийгээд 1минут болгоод гарган усыг базаж шүүсний дараа цуу,гүнжидийн тосоор амтална.


 
4.амтлаад орхисон махаа хуурна.




 
8. эцэст нь бөх орцоо холиод амсаж үзээд амтаа тааруулна.мэдрэмж чинь энд хэрэг болно.анхнаасаа ногоонуудаа хуурахдаа бага зэрэг шорвогдуу хуурвал дараа нь сул амтагдахгүй.ногоонуудаа хуурахдаа гүнжидийн тосонд хуурсан бол хамгийн сүүлд нь г.тос хийх шаардлага бараг байхгүй.өөр тосонд бол сүүлд нь г.тос хийж өгнө.Гол амт оруулагч нь солонгос цуу.гүнжидийн тос байгаам.
 ТИП: өнгө нэмэх үүднээс өндөгний шарыг шараад нарийхан хэрчиж хийвэл бүүр сүртэй харагдана.
ЗА ТЭГЭЭД АМЖИЛТ ^0^


 

Wednesday, March 2, 2011

2011 оны загварууд


энэ гутлууд 2011оны загвар юм байна.зарим ч таалагдсангүй зарим нь шунал сувдаг сэтгэл хоёрыг зэрэг зэрэг хөдөлгөв.

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ


Цан хүүрэг татуулсан өвлийн улирал буцах дөхжээ.Хамаг цэцэг маань царай алдан нурмайж өвөлжлөө.Хэдэн ч цэцгийн сав суллаж тависныг хэлэхэд ичмээр.Урин дулаан хавар юу юугүй айлчлан ирэхнээ.хэдэн цэцгээ тормойтол ургуулах цаг болжээ.Юуны өмнө үрээр бас хэд гурван цэцэг таримаар байна.Хүлэрт хөрс гэж уншваас сайхан зүйл байдаг юм байна.одоохондоо хэрэглэж үзээгүй байгаа болохоор....1ширхэг нь 600төгрөг гэнэ.жижигхэн 1 удаагын аяга шиг хэмжээний хөрс харагдсан.Тэр мундаг хөрсөнд үрээ хийгээд хэд хооход л ургаад нахиалаад гараад ирэх гэнэ.Авч туршиж үздэг хэрэгээ.Гадуур гоё цэцгийн үрн зарж байгаа газар байна уу таминээ.Орос худалдааны төвд хэдэн үр байна лээ.тэрнээс өөр Соёолжид байна уу?Нэг зав гарахаараа явж үзнэ гэж бодоол замын бөглөрөл халтиргаа гулгаанаас бэрхшээгээд л байна.За тэгээд олон үг нуршилгүй хэдэн зөвөлгөө оруулъя!цэцэг тарихдаа дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй!Мөн цэцэг ч гэсэн хүн шиг хайр халамжинд дуртай гэдгийг сана.Цэцэгтэй ярих хэрэгтэй гээд хэлчихээр галзуу мангар зүйл яриад байна гэж бодох байх...ккк.Гэвч цэцэг өөрт нь анхаарал халамж тавиж байгааг яг мэддэг юм шүү.Манай 1 найз бүсгүй үүнийг нотлоод байгаа.тэр урд нь цэцэгтэйгээ ярь гэхээр шоолоод байдаг байсан одоо өөрийх нь байнга яридаг 3-4 цэцэг нь маш сайн ургаж байгаа.

  1. Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг үхдэг.
  2. Бордоо хэтэрвэл хvний биед харшил vvсгэж мэднэ.Тиймээс бордооныхоо орц жорыг сайн тохируулаарай. (Хэрэв та харшилтай бол хайтан, сарнай, кактус сонго.)
  3. Бордооны оронд байхууны ханд, өндөгний хальс зэргийг хэрэглэж үндсийг нь гэмтээхгүйгээр хөрсийг нь сийрэгжүүл. Чийгийн хорхой байршуул.
  4. Нэг цонхон дээр 2-3 төрлөөс илvv цэцэг тарих нь ургалтыг нь удаашруулдаг. Мөн нэг дор тарьж болохгvй цэцэг гэж бий. Тухайлбал цахирмаа, сvvт өвс хоёрыг хэзээ ч зэрэгцvvлж тарьдаггvй
  5. Өвөл зарим цэцэг унтаа байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах хэрэгтэй.
  6. Тасалгааны агаарыг чийлэг байлга. 
  7. Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтай устга.
  8. Ургамал бүрийн хослолыг мэдэж тохируулан суулга.
  9. Хэдийд хэрхэн шилжүүлэн суулгахад суралц.
  10. Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн арчилж тордоорой. 
Доорх зөвөлгөөг байхгүй юм байхгүй номноос иш татсан болно.

 


   Тоосоор хучигдсан навч нь агаарар амьсгалахад хүнд байдаг төдийгүй тоос шороо, бохирдолт ургамлын янз бүрийн өвчин үүсгэдэг хорхой шавж үржих таатай боломжийг бүрдүүлнэ. Тарьсан цэцэгт ургамлуудыг 7 хоногт 1-2 удаа гадна дотногүй болгоомжтой угаах хэрэгтэй. Мөн муудаж хатсан навч нахиа хортон хорхой шавж үүсгэдэг учраас тухай бүрд нь авч хаях шаардлатай.
    Тасалгааны хэмтэй хонуулсан бүлээн устай шүршүүрээр тарьсан цэцгийг шүрших нь сайн байдаг. Хэрэв өрөө тасалгаа сэрүүвтэр бол навч цэцгэн дээр тогтсон чийглэг дуслыг цэвэр зөөлөн алчуураар арчих хэрэгтэй.
    Тасалгааны ургамалд байгалийн халаалт муугаар нөлөөлнө. Хүйтэн сэрүүвтэр агаар гэнэт халуун хуурай агаараар солигдоно. Энэ нь намар ургамлын навчийг унагахаас гадна халуун нөхцөл удаан үргэлжлэх тусам ургамал нь тэжээлийн бодисыг их алдаж, ус ч их ууршина.

Tuesday, March 1, 2011

пончик хийх



Орц;
14 xалбага гурил /том/
3  -ширxэг өндөгний шар
1 – xалбага элсэн чиxэр / том/
4 -гр xуурай дрожжи
200 гр сүү
50 гр масло / маргарин байсан ч болно/
бага зэрэг давс /чимx/
пончикаа шараx бага зэрэгийн ургамлын болон оливийн тос / аль нь ч болно/
Дрожжоо / эсгэгч/ сүүндээ xийгээд сайтар xутгаж уусгаад элсэн чиxэрээ xийгээд 20 орчим минут дулааxан газар байлгана.
Өндөгний шараа томxон саванд xийгээд сайн xутгаарай.
Өндөгний шар дээрээ масло / xайлуулсан, ширүүн гал дээр маслаа xайлуулж болоxгүи шүү. /, дрожжи уусгасан сүүгээ, бага зэрэгийн давс, гурилаа xийгээд 30-40 минут дулааxан газар байлгана.
Гурил маань xэмжээ нь эxнийxээсээ 2 даxин том боллоо.
Xөөсөн гурилаа бага зэрэгийн xуурай гурилын тусламжтайгаар нуxаад / xатууруулж болоxгүйг сайн анxаараарай/ 1-5 см xэрийн зузаантай элдэнэ.
За тэгээд өөрсдийн гар доор буй зүйлээ ашиглаад ийм xэлбэртэй болгоно. / тусгай xэв байxгүи бол xундага, шил ч гэx юмуу/ Ийм xэлбэртэй болгосны дараа дээгүүр нь даавуугаар бүтээгээд 20 орчим минут байлгана.
Бага зэрэг тос xийж xалаасан xайруулын тавагандаа пончикаа шарна. Тосоо пончикнийxаа талийг далдлаx xэмжээнд л xийгээрэй. Xэтэрxий иx гал дээр шарж болоxгүй. Галныxаа xүчийг дунд зэрэг дээр нь байлгаxыг анxаараарай.
Шарж бэлэн болгосон пончикаа гаргаxдаа савандаа цаас дэвсээрэй / илүүдэл тосыг нь шингээж байгаа юм/
Сайxан xооллоорой.

Өөрөө өөртөө үсчин


Чолк тавих хэмжээний үсээ багцлаад гартаа барина.












Багц үсээ аваад зурган дээрх шиг эргүүлнэ.













Мушгиж барьсан үсээ хүссэн хэмжээндээ (урттай) тайрна. Задлаад, самнаад чолк тань бэлэн боллоо..

төмсөөр панчан хийх


орц энгийн:2-3 ширхэг төмс,сонгино,сармис,солонгос цуу,3 ц.халбага эрдэнэшишийн цуу,бага зэрэг элсэн чихэр,хагас аяга ус


  1. төмсөө арилгаад шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. хүтэн усаар төмсөө зайлан усыг нь шүүнэ.дараа нь чийгийг нь салфеткаар дараад авна.
  3. сонгиноо бас дөрвөлжин хэрчинэ.(жижиг бишшүү.1см/2)
  4. хайруулын тавгаа халаагаад оливын тос 6ц.халбага хийгээд төмсөө хийнэ.
  5. дээрээс нь 2 хумс няцалсан сармис хийгээд төмсөө өнгө нь өөрчлөгдтөл хуурна.дээрээс нь сонгиноо хийгээд хуурна.
  6. дээрээс нь хагас аяга ус,5-6 ц.халбага(ти-спүүн шүүдээ.жижиг халбага байдагдаа)цуу,3халбага элсэн чихэр,3 ц.халбага эрдэнэшишийн цуугаа хийгээд сайтар холиод дунд зэргийн галаар ус нь ширгэтэл 10минут жигнэнэ.жигнэж байх явцдаа контролдоорой.ус нь багадсан санагдвал нэмж болно мэдрэмжээрээ.чанах биш жигнэх шүү.
  7. төмсөө болоод ирмэгц нь 3 ц.халбага орчим гүнжидийн тос(чамкрим) хийгээд дээрээс гүнжидийн үр цацаад иймэрхүү юм болно.^^)


Эрдэнэшишийн цуу буюу corn syrup

КАМЖАТАН буюу 감자탕 буюу PORK BONE SOUP

  Камжатан миний дуртай хоолнуудын нэг байгаан.Улаанбаатарт дажгүйдүү хийчихдэг газар гэвэл СУЙС-ийн ард байдаг ЁН БИН ГУАН (монголоор харш гэчихсэн байлуудаа) гэдэг солонгос хоолны газар .Манай найзууд бол мэднэ дээ ккк. Манайд байдаг зарим Со хоолны газар гурилдчихдаг болохоос жинхэнэ утгаар нь хийвэл их гоё хоол гэж боддийм.


Заавар:
  1. 1кг гахайн хүзүүний ястай махыг хүйтэн усанд 2 цаг сойно.
    porkbones
  2. Томхон шиг саванд усаа буцалгана.
  3. Дунд зэргийн хэмжээтэй хятад байцааны 1/4-г буцалж буй усандаа хийн 1 минут байлгаад авна.(голыг нь авсан байх)
  4. Хятад байцаагаа хүйтэн усанд зайлаад усыг нь шүүнэ.
  5. Байцааныхаа хуудас болгоныг гараараа цуулан хуваана.эхлээд уртааш нь дараа нь голоор нь нэг урна.Хутгаар хөшиглөснөөс цуулсан нь амттай.
  6. Махаа хүйтэн усаар зайлаад буцалж буй усанд хийн 7-8минут чанана.Дээрээс нь 4-5 хэрчим цагаан гаа хийнэ шүү.Яагаад дахин дахин шүүгээд буцалгаад гаргаад байна вэ гэхээр гахайн махны эхүүн үнэр амтыг гаргахын тулд юм.
  7. 7 минут буцалгаад махаа гарган мөн усаар зайлна.өөхтэй мах байвал энэ хугацаанд өөхийг нь салгаад авчих.
  8. Махаа томхон саванд хийн дээрээс нь 10 аяга ус хийнэ.2л орчим.
  9. дээрээс нь дунд зэргийн 1 ширхэг сонгино,2-3 хэрчим цагаан гаа,6 ц.халбага  soy bean paste(зургыг нь хавсаргав) буюу туенжан, үрийг нь авсан 1 годгор хатаасан улаан халуун чинжүү(меркүрид байгаа),2 ширхэг амтат мөөг(супермаркетүүдад байгаа хатаасан нь кг нь 25.000төгрөг,хатаагаагүй нь 7.500 төгрөг байдаг.2 ширхэг нь хямдхоон)хийн 1.5 цаг дунд зэргийн галаар буцалгана. 
  10. Мах буцалж байх хооронд амтлагчаа бэлдэнэ.Саванд 6-8 хумс бяцалсан сармис,6 ц.халбага нунтаг улаан чинжүү,3 ц.х гучужан, бага зэрэг ус,6 ц.халбага гүнжидийн нунтагласан үр(энэ олдошгүй сонсогдож байна уу?солонгос хүнсний дэлгүүрт байгаа эсвэл гүнжидийн үр аваад нунтаглаж болно.зургийг нь хавсаргав)зэргийг хийн сайтар холино.
  11. Дараах ногоонуудыг бэлдэнэ.
    vegetables1


    perilla-leaves

    * Ногоон сонгиныг 3-4 см урттай хэрчинэ.  * 1-2 атга дууяа(шар буурцагын соёолж)  *3-4 ширхэг бага зэргийн хэмжээтэй төмс * гүнжидийн навч хэдэн ширхэг хийхгүй ч байсан болно.
  12. Эргээд шөл рүүгээ оръё!
  13. шөлөндөө хийсэн 1 годгор улаан чинжүү амтат мөөгөө гарган авна.
  14. Амтат мөөгөө нарийхан хэрчинэ.
  15. Буцалж буй шөлөн дээрээ ногоонуудаа тарааж хийнэ.дээрээс нь амтлагчаа хийн хутгана.Мөн хэрчсэн мөөгөө хийн 30 минут буцалгана.
  16. 30 минутын дараа идэхэд бэлэн болсон шөлөө аягалан  ногоон сонгино болон нунтаг хар перцээр чимэглэж өгнө.(эсвэл газын плиткан дээр тавин тойрч суугаад идвэл бүүр сүртэй) 
  17. Гүнжидийн нунтагласан үр(талхан дээр цацсан байдаг)



  1. gamjatang1