Thursday, October 13, 2011

өнөөдөр намрын дунд сарын шинийн 17



















Өнөөндөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр.Намрын нар ээсэн сайхан өдөр болж байна.Хуримаа хийж байгаа олон арван хосууд бүгд л амьдралын торгон агшнаа мөнхлөн үлдээх гэж догдлон буй бизээ.Хүн болж төрсний утга учрын 1 нь гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй.Тэр тусмаа бүсгүй хүн бүр цагаахан хуримын даашинз өмсөн хуримаа хийхийг мөрөөддөг....*Хуримын зураг* энэ торгон мөчүүдийг мөнхлөн үлдээх дурсамж болдог.Монголд ч хуримын зураг авдаг мэргэжлийн студи байгуулагдсан байна лээ.За тэгээд энд тэндээс түүсэн хуримын зургуудаас оруулья!

Густав Климтийн зургуудаас...

Густав Климтийн зургуудаас...

    Густав Климт нь 1862 онд Австрийн нийслэл Вена хотын ойролцоох Баумгартен хотод алтны дархны гэр бүлд мэндэлжээ. Түүний уран бүтээлд амьдралын хүрд, хайр дурлал, үхэл болон эротик дүр дүрслэл голлох байр суурийг эзлэх бөгөөд Грек, Византи, Египетийн урлагийн нөлөө, дүрс тэмдэгүүд гол илэрхийлэх хэрэгсэл болж өгдөг. Климт тухайн үеийн нийгмийн хуучинсаг үзэл, хэвшмэл сонгодог стилийг зоримогоор эвдэн, урлаг судлаачид, мэргэжилтнүүдийн өөчилсөн, эсэргүүцсэн, хайр найргүй хавчин шахсан хурц шүүмжлэлүүдийг үл хайхран бүтээлээ туурвиж, Vienna Secession сургуулийг үндэслэн, Art Noveau буюу Шинэ урлаг урсгалыг анх Австрийн дүрслэх урлагт оруулж ирсэн бөгөөд өөрөө Австрийн Шинэ Урлаг хэмээх хөдөлгөөнийг үндэслэсэн хүн билээ.


Die drei Lebensalter der Frau
"Эмэгтэй хүний гурван нас"

Нулимсан дусал надад хайртай...
Тэд миний дотор байдаг
Тэсгэлгүй надад дурлан гарч ирдэг
Тэгээд сормууснаас минь зүүгдэн үлдэхийг хүсдэг
Тамирдаад хацарт минь шингэн уусахаар урсдаг
Харамсалтайяа уйлсаар тасарч унадаг...

The Kiss
Үнсэлт
... Чи онгод мэт сэтгэлийг хөглөж
Торгон утас тасрахуй гэхээс эмээж
Өөрийгөө чамд хадгалах мэт эмнэгшиж
Өөрийгөө яллах мэт зэмлэж 
Тайлбар мэт өөрийгөө зөвтгөн
Тайвшрал мэт чамайг бодно...

Adele Bloch-Bauer's Portrait
Адель Блуш-Бауерын хөрөг
Тэнгэр ширтэн ганцаархнаа суух би дуртай
Тэгэхдээ зүрх зовоож бодлыг бусниулахад дургүй
Бардам зангаа гээж бусдад дурлахаас эмээдэг
Буйд зэлүүдхэн газар өөртөө дурлаад амьдрахсан
Бүтэшгүй гэдгийг мэдсээр хэдий хол зугтахав?
Би өөрийгөө эзэмдэж чадахгүй нь, чи хэн юм бэ?

Emile Floge`s Portrait
Эмили Флогийн хөрөг
Чи миний араас уйлах хэрэггүй
Тэвчээр алдан ирэх хэрэггүй
Буцаад ирээч гэж гуйх ч хэрэггүй
Даанч яав даа гэж гомдох ч хэрэггүй
Чамайг би сайн мэднэ, сонин биш байна...