Байцааны диет.
Хавар болж охид хүүхнүүд нимгэрч гоё сайхнаа гайхуулах цаг хаяанд ирлээ.Өвлийн хураасан өөхөө хайлуулж, галбир хэлбэрээ гаргамаар байгаа охид бүсгүйчүүддээ байцааны диетийг танилцуулмаар байна.
Юуны түрүүнд байцааны диет ямар үндэслэлтэйг тайлбарламаар байна.Ямар ч үндэслэлгүй диет хийгээд та аргаа барж байгаа бол эсвэл ямар диет хийхээ мэдэхгүй байгаа бол энэ диетийг хийж үзээрэй.
Байцааны диетээр турах шалтгаанууд:
◎Байцааны диет гэдэг нь хоолны өмнө түүхий байцааг идэж эрүүгээ сайн хөдөлгөж зажилснаар тархины цадах цэгийг хуурч цадсан гэж ойлгуулах арга гэж хэлж болно.Нэг үгээр хэлбэл хэтрүүлж идэхээс сэргийлнэ гэсэн үг юм. 1 бүхэл байцаа идсэн ч ердөө 230ккал болно,.Байцаа нь гэдсийг цатгахаас гадна витамин, тэжээлээр элбэг юм.
Байцааны диетийг хийхдээ анхаарах зүйлс:
★сайн зажилж идэх
★стресстэхгүй байх(хоолны хорио байхгүй, байцааг дураараа идэж болно)
★ребаунд байхгүй, буцаж таргалахгүй(ганц байцаа идэхгүй, хоолны өмнө идэх учраас)
◎Байцаа элбэг- Янз бүрийн ногоо, жимс хэрэгтэй диет их байдаг боловч тэр болгон гарт олдохгүй эсвэл үнэтэй байдаг.Гэвч байцаа нь элбэгээс гадна улирал харгалзахгүй боломжийн үнээр олдоно,Энэ диет нь нэг удаагийн хоолон дээр 1/6 хэсгийг идэх учраас нэг бүтэн байцаа г 2 өдөр иднэ гэсэн үг юм.
◎Зажлах тоог ихэсгэх- Энэ диетэнд чухал нь бол зажлах юм.Лууван, манжин нь зажлагдах боловч бага хэмжээг идэхэд гэдэс цадахгүй.Бас өргөст хэмх, летусыг их зажилмаар байвч болохгүй.ГЭвч байцаа нь удаан зажлах боломжтой бөгөөд гэдсийг ч бас цатгах чадвартай юм.
◎Бусад ногоотой хоол, салатанд хийхэд боломжтой-Байцаа нь салатанд хийсэн ч болно мөн хоолонд хийсэн ч болох ногоо учраас идэхдээ томат болон өөр ногоонуудтай амтлан идэж уйдах боломжгүй юм.