Sunday, January 8, 2012

Удаан завсарлалаа шүү..... Өнөөдрийн мэдлэг

Ургуулж байгаа цэцэгсийн маань 1 хөөрхөн цэцэглээд удаж байна.Нэрийг нь мэдэхгүй зузаахай юмуу гэхэр арай биш...өнөөдөр нэтээс хайж байтал харин давхар дэлбээтэй зузаахайны 1 сорт юм байна.Монгол нэршил нь Зузаахай , Англи нэр нь Кalanchoe Оросоор Каланхоэ гэж нэрлэдэг. Ургамал судлаачид одоогоор 120 гаруй төрлийг олж нээгээд байна. Мадагаскарын халуун бүсээс гаралтай шүүслэг бутлаг ургамал юм.Зарим төрөл нь Өмнөд Ази болон Бразилийн ойд ургадаг. Хоолой хэлбэрийн цэцэг нь 0,7см голчтой. Баг цэцэг нь 30-50 ширхэгтэй , навч нь зузаан, 5 см урттай дээшээ 30-50 см хүртэл өндөр ургадаг. Энэхүү цэцэг нь дан болон давхар дэлбээтэй байдаг бөгөөд шар, улаан, ягаан, улбар шар болон цагаан гэээд олон өнгийн гоёмсог цэцэгтэй бөгөөд энэхүү цэцэг хүүхдэд хамгийн ээлтэй цэцэгний тоонд багтдаг байна. Нарны хурц гэрлэнд дургүй бөгөөд хүүхдийн өрөөндөө байрлуулвал илүү тохиромжтой болов уу.



Нил цэцэг цэцэглэж эхлэж байна
ЛИМОНЫ ҮР СУУЛГАСАН НЬ УРГАВ
ЯЛДАМ ЦЭЦЭГ
ЗУЗААХАЙ

No comments:

Post a Comment