Tuesday, December 14, 2010

Өндөгтэй Кофе&Өндөгтэй кекс

Гарын доорх материалаар шарах шүүгээгүйгээр гэрийн нөхцөлд өндөгтэй кекс хийх арга.Мөн өндөгтэй кофе байдагт итгэх үү?

Бэлэн болсон байдал




Бэлдэх зүйлс

Будаа агшаагчны сав.холигч,кексний зуурмаг,сүү,сыр,өндөг


  


Зуурмаг бэлтгэх

Савандаа кексний гурилаасаа 1 аягыг хийгээд сүү дээрээс нь хийнэ.Мөн 1 ширхэг өндөг нэмээд сайтар хутгана.Зуурмаг шингэвтэр байх хэрэгтэй.


  

Өндөгтэй кексийн маань утга учир нь өндөгөө маш болгоомжтойгоор шарын тараахгүйгээр зуурмаган дээрээ хийх юм.Дээрээс хавтгай сырээ болгоомжтой тавина.




Будаа агшаагчиндаа хийгээд гэрэл солигдох хүртэл хүлээхэд кекс маань бэлэн болно.






Гэрэл солигдоход хэсэг хугацааны дараа будаа агшаагчаа онгойлгон бэлэн болсон кексээ хавтгай гадаргуу дээр хөнгөхөн унагаана.




Өндөгтэй кофений орц

өндөг 1 ширхэг,холигч,аяга,кофе




өндөгний цагааныг ялган холигчоороо хөөсөртөл хутгана.Ингэснээр кофе маань өвөрмөц зөөлөн амттай болно.


  

кофегоо өөр өөрсдийн таашаадаг амтаар найруулсны дараа хөөсрүүлсэн өндөгөө зөөлнөөр хийнэ.Кофегоо хөргөсний дараа хийхгүй бол халуун дээр нь хийвэл цагаан чин болоод бөөгнөрнө гэдгийг анхаарах хэрэгтэй.Ингээд кафелатте шиг зөөлөн тансаг амттай өндөгтэй кофе маань бэлэн болно.Амжилт ^0^

 


No comments:

Post a Comment