Wednesday, March 2, 2011

Хавар ирлээ шүү хүүхнүүдээ


Цан хүүрэг татуулсан өвлийн улирал буцах дөхжээ.Хамаг цэцэг маань царай алдан нурмайж өвөлжлөө.Хэдэн ч цэцгийн сав суллаж тависныг хэлэхэд ичмээр.Урин дулаан хавар юу юугүй айлчлан ирэхнээ.хэдэн цэцгээ тормойтол ургуулах цаг болжээ.Юуны өмнө үрээр бас хэд гурван цэцэг таримаар байна.Хүлэрт хөрс гэж уншваас сайхан зүйл байдаг юм байна.одоохондоо хэрэглэж үзээгүй байгаа болохоор....1ширхэг нь 600төгрөг гэнэ.жижигхэн 1 удаагын аяга шиг хэмжээний хөрс харагдсан.Тэр мундаг хөрсөнд үрээ хийгээд хэд хооход л ургаад нахиалаад гараад ирэх гэнэ.Авч туршиж үздэг хэрэгээ.Гадуур гоё цэцгийн үрн зарж байгаа газар байна уу таминээ.Орос худалдааны төвд хэдэн үр байна лээ.тэрнээс өөр Соёолжид байна уу?Нэг зав гарахаараа явж үзнэ гэж бодоол замын бөглөрөл халтиргаа гулгаанаас бэрхшээгээд л байна.За тэгээд олон үг нуршилгүй хэдэн зөвөлгөө оруулъя!цэцэг тарихдаа дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй!Мөн цэцэг ч гэсэн хүн шиг хайр халамжинд дуртай гэдгийг сана.Цэцэгтэй ярих хэрэгтэй гээд хэлчихээр галзуу мангар зүйл яриад байна гэж бодох байх...ккк.Гэвч цэцэг өөрт нь анхаарал халамж тавиж байгааг яг мэддэг юм шүү.Манай 1 найз бүсгүй үүнийг нотлоод байгаа.тэр урд нь цэцэгтэйгээ ярь гэхээр шоолоод байдаг байсан одоо өөрийх нь байнга яридаг 3-4 цэцэг нь маш сайн ургаж байгаа.

  1. Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг үхдэг.
  2. Бордоо хэтэрвэл хvний биед харшил vvсгэж мэднэ.Тиймээс бордооныхоо орц жорыг сайн тохируулаарай. (Хэрэв та харшилтай бол хайтан, сарнай, кактус сонго.)
  3. Бордооны оронд байхууны ханд, өндөгний хальс зэргийг хэрэглэж үндсийг нь гэмтээхгүйгээр хөрсийг нь сийрэгжүүл. Чийгийн хорхой байршуул.
  4. Нэг цонхон дээр 2-3 төрлөөс илvv цэцэг тарих нь ургалтыг нь удаашруулдаг. Мөн нэг дор тарьж болохгvй цэцэг гэж бий. Тухайлбал цахирмаа, сvvт өвс хоёрыг хэзээ ч зэрэгцvvлж тарьдаггvй
  5. Өвөл зарим цэцэг унтаа байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах хэрэгтэй.
  6. Тасалгааны агаарыг чийлэг байлга. 
  7. Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтай устга.
  8. Ургамал бүрийн хослолыг мэдэж тохируулан суулга.
  9. Хэдийд хэрхэн шилжүүлэн суулгахад суралц.
  10. Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн арчилж тордоорой. 
Доорх зөвөлгөөг байхгүй юм байхгүй номноос иш татсан болно.

 


   Тоосоор хучигдсан навч нь агаарар амьсгалахад хүнд байдаг төдийгүй тоос шороо, бохирдолт ургамлын янз бүрийн өвчин үүсгэдэг хорхой шавж үржих таатай боломжийг бүрдүүлнэ. Тарьсан цэцэгт ургамлуудыг 7 хоногт 1-2 удаа гадна дотногүй болгоомжтой угаах хэрэгтэй. Мөн муудаж хатсан навч нахиа хортон хорхой шавж үүсгэдэг учраас тухай бүрд нь авч хаях шаардлатай.
    Тасалгааны хэмтэй хонуулсан бүлээн устай шүршүүрээр тарьсан цэцгийг шүрших нь сайн байдаг. Хэрэв өрөө тасалгаа сэрүүвтэр бол навч цэцгэн дээр тогтсон чийглэг дуслыг цэвэр зөөлөн алчуураар арчих хэрэгтэй.
    Тасалгааны ургамалд байгалийн халаалт муугаар нөлөөлнө. Хүйтэн сэрүүвтэр агаар гэнэт халуун хуурай агаараар солигдоно. Энэ нь намар ургамлын навчийг унагахаас гадна халуун нөхцөл удаан үргэлжлэх тусам ургамал нь тэжээлийн бодисыг их алдаж, ус ч их ууршина.
   Орой сайтар усалсан ургамлын хөрс нь өглөө хатчихсан байдаг тул дахин услах явдал цөөнгүй гардаг. Сэрүүвтэр өрөөний ургамал тайван байдалд аажмаар шилжиж улмаар өсөлт нь зогсон нөөц тэжээлээ хэвийн гамтай зарцуулдаг.
   Хуурай халуун агаарын муу нөлөөг багасгахын тулд навч, мөчрийг өдөр бүр усаар шүршиж, цэцгийн дэргэд болон халаагуур батерейн дээр устай сав тавих, тэрчлэн усалсны дараа ургамлын өнгөн хөрсийг болгоомжтой сийрүүлэх хэрэгтэй.
   Тагтыг цэцэгжүүлэхийн тулд суулгах цэцгийг сонгож авахын өмнө тагт чухам хаашаа харж байрласан, салхины хүчний нөлөө зэрэг хүчин зүйлийг бодолцоно . наран талд мөлхдөг ургамал таривал цонх сүүдэрлэхэд илүү зохимжтой. 
   Хэрэв гэрэл нарны тусгал багатай байвал хана ба тагтыг дагуулж, хайрцганд тарьсан намхандуу, саглагар, цэцэглэдэг ургамал тарина. Мөн аливаа цэцэаг байшинг гадна талаас чимэглэх тул барилгын хананы өнгөтэй нийцүүлэх явдал юм.
    Тарьж байгаа сав хомсдож, тэжээллэгийн зүйл дутагдсанаас тухайн ургамал санасны хэрээр ургадаггүй. Иймд тагтан дээр нэг наст ургамал тарьвал зохистой. Тэдгээрийг урьдчилан соёолуулж хайрцгат суулгавал ургалт цэцэглэлт нь хурдасна.
   Үрийг 3-р сард суулгаж, хайрцагтай нь гэрэлтэй сэрүүн газар байлгана. Тагтан дээр тавьсан олон төрлийн гоёмсог цэцгүүд нь зөвхөн тэр хэсгийг бус, тэр байрыг бүхэлд нь сайхан харагдуулахас гадна тагтан дээр цэцгийн анхилуун үнэрээр амьсалж суухад ч таатай байх болно.
   Шигүү ургасан цэцэг, ногоо нь тэр орчныхоо агаарыг сайхан болгож, гудамжны чимээ шуугианыг багасгана. Гэвч цэцгийг хэт шигүү тарьсны хэрэггүй. Яагаад гэвэл өсөж томроход зохижлыг сонгоход хялбар байдаг учраас цөөн төрлийн цэцгээр хязгаарлах нь зүйтэй.
   Учир нь янз бүрийн шимтэглээ, янаг цэцэг илүү тохиромжтой бөгөөд зунжингаа л цэцэглэхээс гадна салхинд тэсвэртэй амархан үржиж арчилгаа бага шаарддаг, ер бусын өнгөлөг цэгүүд юм.
 Наран талын тагтанд төрөл бүрийн пеларгони, хятад лиш цэцэг, сальви, флокс, годеци, кореовсис, вербена, петуни, портулак, тагетес, целози, цинни, гелиотроп цэцгүүдийг тарих нь илүү тохиромжтой.
   Сүүдэр талын тагтанд хайрцагт фукс, барвинок, хайтан цэцэг, тамхи, будра тарина. Тагтны цэцэгт хурц өнгөтэй улаан, шар, цэнхэр цэцгийн төрлийг сонгож авахад холоос ч сайхан харагдана.
   Өндөр нь адил бус цэцгийн төрлийг сонгох нь чухал байдаг. Тагтны цэцэг ургуулахад уусмалын төрлийн шингэн тэжээлийг цэцэг суулгаснаас 3-4 долоо хоногийн дараа, хоёр дахь удаад анхны тэжээл хийснээс сар болсны дараа хэрэглээрэй.
    Энгийн цэцгүүдийг тагт дээр өглөөний жавар бүрмөсөн үгүй болсон цагт л тарьж суулгана. Хавар эрт тарьсан бөмбөлөг хэлбэрийн цэцгүүд урт удаан хугацаанд цэцэгтэйгээ сайхнаараа байх бөгөөд тасалгааны янз бүрийн цэцгийг зүн цагт тагт дээр тавьж болно. Харин гелиотроп, фукси, лантан гэх мэт цэцгийг намар орой тасалгаанд оруулдаг.
    Тасалгааны ургамлын ургах талбай бага байдаг тул хөрс, шороо нь тун амархан мууддаг учраас байнга тэжээл шаарддаг. Гэхдээ цаг үед нь тохирохгүй буюу хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлдэг. Аливаа эрдэс бордооны талаар мэддэг байвал зүгээр.
    Бордоог хэмжээ хэтрүүлэхгүйүээр нар шингэмэгц чийглэг хөрсөнд, усалсны дараа 40-50 мин болоод хэрэглэх нь ашигтай. Зун, хаврын цагт цэцгийг бордохдоо маш болгоомжтой ишийг тойруулж услах ба үндсийг наранд түлэгдэхээс хамгаалах сайн талтай байдаг. Жижгэвтэр хүрзээр хөрсийг үндийг сийрэгжүүлэх нь агар үндэс рүү ороход тусалдаг.
    Нунтагласан өндөгний хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд хамгийн сайн тэжээл болдог. / хэрэв хальсыг бутлаад сахар болон цагаан будаа, махны угаадас холвж хийвэл бүр сайн. / Өвөл цэцгийг тэжээж бордохгүй, харин зарим өвөл цэцглэх ургамлыг / зигокактус, примул, узумбурын нил цэцэг / цэцэглэх үед нь бордоно.
       Хавар ургамлыг шилжүүлэн суулгахад хамгийн тохиромжтой. Үүний тулд савны доод талыг харахад цэцгний үндэс нүхээр цухуйсан байвал нь сав нь багадсаных . Хэрэв шорооноос эвгүй үнэр үхэртэх юмуу, исэлдэж муудсан байвал ургамлын шороог заавал солих шаардлагатай.
    Цэцэгний савны хэмжээнээс хамааран ёроолд нь мод нүүрс буюу хайрга 3см орчим зузаан дэвсэнэ. Энэ нь нэг ёсны агааржуулах давхарга болж, ургамлын үндэс чөлөөтэй амьсгалж чаддаг.
    Шороог савнаас хөндийрүүлэхийн тулд савны хажуу талыг хатуу юмаар зөөлөн тогшиж, нарийн модоор хуучин шороог унагаад орооцолдож барьцалдсан үндсийг болгоомжтойгоор салгана. Үндэсний орооцолдож зангирсан буюу муудсан хуурай хэсгийг авч хаяад, өвчилсөн хугарсан үндсийг тайрч, тайрсан ишийг модны нүүрсний нунтагаар шавна.
   Шинээр нь вааранд удаан хадгалахын тулд цэцгийг өглөө эрт шүүдэр арилаагүй байхад л хэрчиж авах хэрэгтэй. / өдөр буюу орой түүсэн цэцэг удаан амьдардаггүй/ Усыг солингоо ишнийх нь төгсгөлийг заавал хутгаар тайрах хэрэгтэй.
   Худалдан авсан цэцгийг гэртээ усанд тавьж, заавал сэргээгээд усан дотор нь ишийг 1-2см тайрна. Мөн усан дотор модны нүүрс хэд хэдийг хийх нь сайн байдаг. Тайрсан цэцгийг наранд тавилгүй дүүрэн устай вааранд тавина. Гэхдээ карантаас тосож, бүтэн өдөр байлгасан жирийн усыг ашигдаж болно.
   Хэт халуун юмуу, хүйтэн ус цэцэг, ургамлыг үхүүлэх учир тасалгааны дулаантай ойролцоо бүлээн усаар услах бөгөөд хэтэрхий их услах нь бага услахаас ч илүү хортог анхаарах хэрэгтэй. Мөн 7 хоног бүр навч, мөчрийн тоос, шороо, чийгтэй зөөлөн хөвөн, даавуугаар болгоомжтой арчиж цэвэрлээд, хөрсийг сийрэгжүүлэн, нэмэлт бордоо хийх зэргээр арчиж заншвал зохино.
   Цэцгийг удаан амьдруулахын тулд усанд нь ширхэг пирамидон, аспирин, ёотон, бага зэрэг хллны давс ч хйиж болно. Мөн цэцгийг хүхрийн хүчлийн магни, марганц хүчлийн сулхан уусмалд буюу борын хүчлийн уусмалд ч тавьж болно. Сарнай цэцэг, хризантем нь 3-5%-ийн сахартай усанд / 0,5л усанд ц.х-аар 1 элсэн чихэр / 20 хоног шинээрээ байдаг.
    Мимозыг удаан амьдруулахын тулд 25+35градусын буцалгасан бүлээхэн усанд тавьж, хэдэн дусал цууны исэл нэмнэ. Дараа нь ишийг шинээр нь тайрч, ишний төгсгөлийг алхаар давтаж сийрэгжүүлэх ба навч нахиа мөчрийг усанд тавьж, арчилсны дараа мимоз 5-6 хоног өнгө зүсээ алдахгүй. Давирхайлаг мөчир усанд удаан байж чадах бөгөөд иш нь муудахгүй байдаг учраас цэцэгтэй вааранд том биш мөчир хэдийг нэмж тавьбал давирхайлаг бодис усыг ариутгана.
   Цэцэгний зохицсон хослол бий. Жишээлбэл: мэлрэгийн хэдхэн нахиа мөчир, хонхлой цэцгийн насыг уртасгаж, анхилуун үнэрийг нь нэмэгдүүлдэг. Мөн алтанзул цэцэгтэй хольсон майлсын мөчир ч түүний насыг уртасгадаг байна. Алтанзул цэцэг ба майлсын цэцэг, настурци, ба майлсын цэцэг нэг нэгэндээ сайн нөлөө үзүүлдэг. Сарнай цэцгийг энгийн сонгинотой ойр байлгахад сарнайн үнэр онцгой анхилам болдог.
     Ямар нэг үрийг үрслүүлэхэд хуванцар тагтай саванд ус хийж, тагийг нүхэлнэ. Тагны дээр 2-3 давхар уудаг цаас буюу сальфитка тавиад, дээр нь үрээ тарааж байрлуулна. Дээрээс нь 2-3 давхар уудаг цаасаар хучиж тагны цоорхойгоос савантай ус руугаа хөвөн унжуулбал үрийг жигд, тогтмол чийглэж байна.
    Кактусын шүүсийг буцалсан ус болон өөр ямар нэгэн уусмал байхгүй үед шархыг ариутгаж цэвэрлэхэд хэрэглэж болно. Түүний шүүс нь тасарч, гэмтсэн цусны судсыг агшаадаг учраас шархнаас цус алдахыг зогсооход тусалдаг. Кактуснаас цэвэрхэн хутгаар хэрчим огтолж аваад шархан дээр тавьж чанга дарна. Хэрэв шархны цус тогтож байвал кактусаа даавуун алчуураар дарж бооно. 2-3 цагийн дараа кактусыг хуулан авч шархыг буцалсан ус, ариутгагч уусмалаар угааж цэвэрлэнэ.
  Зуун настыг бага зэргийн түлэгдэлт болон шархыг эмчлэхэд ашиглаж болно. Уг ургамлын дотор байдаг өтгөн, зунгаарсан шүүс нь өвдөлт намдааж, загатнаа маажуурыг багасгаж, халдвараас сэргийлэхэд тусалдаг.
    Хэсгийг огтолж аваад ганах хальсыг нь хуулж, томхон хэрчмийг эсвэл шүүсийг нь түлэнхий болон шархтай хэсэгт шууд тавьж хэрэглэнэ. Мөн зуун наст нь ходоодны үрэвсэл, ходоодны шархлааг эмчлэхэд тус нөлөө үзүүлнэ. Зөөлөн навчнуудыг нь жижиглэн хэрчээд усанд хийж, шөнөжин тавьж уусгаад тэрхүү зунгаарсан өтгөн шингэнийг 1л аягаар 2 цагийн зайтай ууна.
   Тасалгааныхаа цэцгийг услахаа мартуузай.
   Ургамлын өсөлт, хөгжилтөнд зөв услах арчилгаа онцгой чухал үүрэгтэй байдаг. Үүний тулд жижгхэн цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүрших хэрэгтэй. Ургамлыг өвлийн улиралд багавтар услах ба хавар ургалт идэвхижих үед усалгааг нэмэгдүүлнэ. Үүний тулд шороог нэвчтэл норгох, ба усыг бага багаар аажуу гоожуулах хэрэгтэй.
   Цэцэг ургамлын ваар, савыг гаднаас нь хуруугаар тогшиж үзэх болсон эсэхийг тодорхойлж болдог. Хэрэв хөрс хуурайшсан байвал дуу нь хөндий, чийглэг байвал битүү сонсогддог. Хэрэв цэцгийг удаан хугацаагаар услаагүй бол шороо, савны хооронд зай гарч, ус хөрсөнд шингэхгүйгээр савны доорх цоорхой нүхээр урсаад гарчихдаг талтай. Ийм тохиолдолд устай том саван дотор ваартай цэцгээ хэсэг байлгах хэрэгтэй.
   Тасалгааны цэцэг ялангуяа саглайж ургадаг ургамлыг 7 хоногт нэг удаа тасалгааны дулаантай усаар шүрших буюу устай онгоцонд суулгана. Хэрэв хөрс хатахгүй удах буюу ус муу шингээж байвал шалтгааныг нь олох нь зүйтэй.
   Хойд талдаа цонхтой сэрүүвтэр тасалгаан дахь цэцгийг бүрхэг, бороотой өдөр бага усална. Хэрэв хэт усалчихвал хөрсийг тэр дор нь сийрэгжүүлж, агаар оруулах хэрэгтэй. Ер нь энгийн тохиолдолд ч ингэж, 7 хоногт ядаж 1 удаа сийрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Ургамлыг бага багаар услалгүй 2 хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг. Тасалгааны цэцгийг бага зэрэг чихэрлэг усаар усалж байвал нялх, шинэ өнгөтэй болгож болно. Цас борооны бүлээсгэсэн ус онцгой ач холбогдолтой.
   Бүлээхэн ус нь хөрсөнд амархан шингэж, ургамлын өсөлт хөгжлтийг сайжруулна. Тасалгааны ургамлыг тийм ч хүйтэн биш цасны усаар услах нь маш сайн. Усны хэм нь тасалгааныхаас 1-2градус дулаан байх ёстой. Амралтын үед цэцгийг сэрүүвтэр газар тавиад агаарыг хуурай байлгахын тулд хэд хэдэн шилтэй ус эргэн тойронд нь үлдээвэл сайн байдаг.
    Хатаж муудахаас хамгаалахын тулд цэцэг ургамлыг шүршүүрийн усаар зөөлөн угаагаад цэцэгтэй ваарыг 15см устай онгоцонд тавина. Хоёр 7 хоногийн хугацаанд цэцэг хэвээрээ байна.
    Удаан хугацаагаар гэр орноо эзгүй орхиж явахдаа цэцгээ байнгын усалгаатай байлгая гавал гялгар уутыг усаар дүүргэж, ёроолыг нь нарийн зүүний үзүүрээр цоолон, шороон дээр нь унахгүйгээр тавьчихвал цэцэг тань байнгын усалгаатай байх болно. Мөн цэцгний савны амсрын хэмжээгээр зузаавтар гялгар уут хайчилж углавал тасалгааны цэцгийг нэлээд хугацаагаар услахгүй байж болно.
   

No comments:

Post a Comment