Tuesday, June 21, 2011

Өглөөний хоол

Өглөөний хоол ямар үүрэгтэй, таны биед ямар ашигтай вэ?
Бид өглөө босоод ум хум хувцаслаад хичээл сургууль , ажилдаа яаран цай ч уулгүй гарах тохиолдлууд олон байдаг.Ялангүяа залуу хүмүүс өглөөний хоол цайгаа уухгүй байх үзэгдэл ойрын хэдэн жилд эрс нэмэгдсэн гэсэн тоо баримт гарсан аж.
Зарим хүмүүс завгүйгээс, зарим нь нойроо харамлан унтан цай уух цаггүй болсноос, эсвэл турахын тулд гэх мэт шалтгаан нь олон.Саяхан манай найз өглөөний хоол идэх хэрэгтэй юмуу хэрэггүй юмуу гэж асууж байсан учраас өөр хэннэгэнд ч гэсэн хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс бичиж байна.


Өглөөний хоол ямар үүрэгтэй вэ?


Өглөөний хоол идсэнээр та:

*Хүний бие хоол идэнгүүт хоол боловсруулах эрхтэн ажиллаж,ялгадас гаргах булчингууд суларч эхэлдэг.Тиймээс өглөөний хоол идсэнийхээ дараа жорлон орох зуршилыг заншил болговол өглөө болгон өтгөн гарч өдрийг тухтай өнгөрөөх болно.

*Ажил , хичээлдээ идэвхитэй болно
Өглөө болгон сүүмийсэн амьтан ажил сургуульдаа явж өдрийг арай гэж өнгөрөөж байгаа юм биш биз??
Өглөөний хоолонд нь унтаж байх үед буурсан биеийг хэмийг өргөх үйлчилгээ байдаг ба биеиг өдөр тутмын ажиллагаанд бэлтгэх дасгал болж өгдөг.Өглөөний хоол идэхгүй бол тархиний энергийн гол үүсгэгч болох сахар дутагдаж, өдрийн хоол идэх хүртэл юм хийх хүсэл ,болон анхааралаа төвлөрүүлж чадахгүйд хүрнэ.Тиймээс таны ажлын бүтээмж буурах болно шүү дээ.Тархи болон биеэ сайн ажиллуулахын тулд өглөөний хоол идэх нь маш чухал

*Турах, диетэнд хүртэл нөлөөтэй!!
Өглөөний хоолоо идэхгүйгээр туръя гэж бодож байгаа хүн байгаа бол болгоомжлоорой!
Яагаад гэвэл хүний бие хоол хоорондын зай ихэсч хоолны тоо багасах үед энергийг хуримтлуулахыг хичээж эхэлдэг.Мөн бодисын солилцоо метаболизм буурч, өөх задлах чадал багасч бүр турахгүй биеийг үүсгэх аюултай.

*Өвчинөөс сэргийлнэ
Өглөөний хоол идэхгүй , өдөрт 2 хоол иддэг хүн бол биен дэх инсулин(сахарыг багасгах гормон) нь ажиллахаа болиж эхэлдэг.Энэ байдал удаан үргэлжлэх юм бол сахарын өвчин болон таргалалт гэх зэрэг өвчин үүснэ.2003оны америкийн зүрхний судалгааны газраас явуулсан судалгаагаар өглөөний хоол иддэг хүн өглөөний хоол иддэггүй хүнэй харьцуулахад тиймрэрхүү өвчин тусах магадлал 37-55%иар бага байсан байна.

*Өглөөний хоол нь тэр өдрийг өнгөрөөх хамгийн чухал энергийн төв
Өглөө авсан энерги нь орой авсан энергээс амархан зарцуулагддаг учраас  адилхан нэг өдрийн хоолоо өглөө нь сайн идээд орой бага зэрэг идэх юм бол таргалахгүй байж сайхан биеэ хадгалах боломжтой.
Унтахынхаа өмнө хоол идэхгүй байхыг зөвлөж байна.

No comments:

Post a Comment