Tuesday, June 21, 2011

Байцааны диет.

Байцааны диет.

Хавар болж охид хүүхнүүд нимгэрч гоё сайхнаа гайхуулах цаг хаяанд ирлээ.Өвлийн хураасан өөхөө хайлуулж, галбир хэлбэрээ гаргамаар байгаа охид бүсгүйчүүддээ байцааны диетийг танилцуулмаар байна.

Юуны түрүүнд байцааны диет ямар үндэслэлтэйг тайлбарламаар байна.Ямар ч үндэслэлгүй диет хийгээд та аргаа барж байгаа бол эсвэл ямар диет хийхээ мэдэхгүй байгаа бол энэ диетийг хийж үзээрэй.


Байцааны диетээр турах шалтгаанууд:

◎Байцааны диет гэдэг нь хоолны өмнө түүхий байцааг идэж эрүүгээ сайн хөдөлгөж зажилснаар тархины цадах цэгийг хуурч цадсан гэж ойлгуулах арга гэж хэлж болно.Нэг үгээр хэлбэл хэтрүүлж идэхээс сэргийлнэ гэсэн үг юм. 1 бүхэл байцаа идсэн ч ердөө 230ккал болно,.Байцаа нь гэдсийг цатгахаас гадна витамин, тэжээлээр элбэг юм.

Байцааны диетийг хийхдээ анхаарах зүйлс:

★сайн зажилж идэх

★стресстэхгүй байх(хоолны хорио байхгүй, байцааг дураараа идэж болно)

★ребаунд байхгүй, буцаж таргалахгүй(ганц байцаа идэхгүй, хоолны өмнө идэх учраас)


◎Байцаа элбэг- Янз бүрийн ногоо, жимс хэрэгтэй диет их байдаг боловч тэр болгон гарт олдохгүй эсвэл үнэтэй байдаг.Гэвч байцаа нь элбэгээс гадна улирал харгалзахгүй боломжийн үнээр олдоно,Энэ диет нь нэг удаагийн хоолон дээр 1/6 хэсгийг идэх учраас нэг бүтэн байцаа г 2 өдөр иднэ гэсэн үг юм.

◎Зажлах тоог ихэсгэх- Энэ диетэнд чухал нь бол зажлах юм.Лууван, манжин нь зажлагдах боловч бага хэмжээг идэхэд гэдэс цадахгүй.Бас өргөст хэмх, летусыг их зажилмаар байвч болохгүй.ГЭвч байцаа нь удаан зажлах боломжтой бөгөөд гэдсийг ч бас цатгах чадвартай юм.

◎Бусад ногоотой хоол, салатанд хийхэд боломжтой-Байцаа нь салатанд хийсэн ч болно мөн хоолонд  хийсэн ч болох ногоо учраас идэхдээ томат болон өөр ногоонуудтай амтлан идэж уйдах боломжгүй юм.

◎Мөн байцаа нь диет ч биш ГОО САЙХАНД ч сайнаар нөлөөлдөг.

◎ВИТАМИН С-4 ширхэг байцааны далбаанд нөг өдрийн витамин С агуулагддаг байна.Тиймээс байцааг хоолны өмнө идсэнээр нөсөө, толбо, үрчлээг дотор талаасаа хамгаалах боломжтойгоос гадна коллагеныг бүтээхэд туслалцаа үзүүлэх учраас сайхан арьстай байхад нэмэр болно.Бас витамин С нь нервийг тайвшруулах нөлөөтэй учраас стрессийг багасгах үйлчилгээтэй юм.

ВИТАМИН К-  К витамин нь ясыг бөхжүүлэх ажиллагаатай учраас яс сийрэгжилтээс хамгаална.Охид бүсгүйчүүд янз бүрийн диет хийснээр яс сийрэгждэг учраас байцааны диет нь сийрэгжилтээс хамгаалах төгс диет юм

КАЛИ-Кали нь булчингийн энергийн ажиллагааг нэмэгдүүлэх ажиллагаатай учраас диетний үр дүнг нэмэгдүүлнэ.

Ногооны ширхэг-Үргамлын ширхэг маш их учраас гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, баас хатахаас сэргийлнэ.Мөн ширхэг их учраас хурдан өлсөхгүй.

Кальци- Яс, шүд бүтээх кальци нь диетний үеийн стрессийиг багасгана.

ВИТАМИН U - Витамин U нь байцаанд их байх бөгөөд аминогийн хүчилийн нэг төрөл бөгөөд ходоодны хүчилийг зохицуулах чадвартай.Мөн элэгний үйл ажиллагааг идэвхижүүлэх үр дүнтэй учраас хуримтлагдсан өөхийг багасгана.


За ингээд ДИет хийх аргаа танилцуулья!


♪ БАЙЦААНЫ 1/6ийг ИНГЭЖ ХЭРЧИНЭ.




Байцааны диет гэдэг нь байцааны 1/6ийг (200гр орчим) 5см ээр хэрчиж, өдрийн 3удаагийн хоолны өмнө түүхийгээр иднэ.Том хэрчиж байгаа учир нь зажлахад удаанаас гадна цадах гэсэн сигнал явуулахад тустай.

♪Байцааг 10минут зарцуулж иднэ.

Байцаагаа 10мин зарцуулж удаан иднэ.Тэгсэнээр цадалт 1-2цаг үргэлжилнэ.

♪Аль болох тос бага хэрэглээрэй

Хэрчсэн байцаагаа тосгүй амталж иднэ.Давс, сармис, лемон, цуу гэх мэт.

♪Гэдэс өлсвөл байцаа идэх

3хоолноос гадна гэдэс өлсвөл байцаа идэх.Хэзээ хэдийг ч идэж болно.

ҮР ДҮНГ ихэсгэе гэвэл:

♪Өдөрт уураг 70гр авах
Биеийн метаболизмийн 40хувь нь булчин юм.Тиймээс булчингийн ажиллагааг сайжруулах нь диетэнд маш чухал.70гр уурагийг өдөрт хувааж авах хэрэгтэй.Тиймээс доорх хоолны материалууд аль болох идэхийг бодоорой.

  ●Сүү 200мл
 ●Өндөг 1ширхэг
 ●Дүфү 50гр
 ●Загас 80гр эсвэл маш 80гр


♪ Будааг өдөрт 2 аяга хүртэл.
Диетний үр дүнг ихэсгэмээр байвал гурил, будаа гэх мэт нүүрс усыг өглөө, өдөр идэж, оройн хоолон дээрээ байцааг идсний дараа шөл зэргийг идээрэй.Ялангуяа оройн хоол 8аас хойш идэх бол аль болох нүүрс усыг багасгавал зохино.

♪ Амттан идмээр байгаа бол зангидсан гарын 2оор.

Амттай юм идмээр байвал зангидсан гараар хоёрыг идвэл болно.Амттан идмээр бол жимс идээрэй.

Бүр диетээ амжилтанд хүргэе гэвэл:

☆Тос, сахарыг багасгах

Байцааны диет хиж байхдаа тос, сахарыг багасгассан нь үр дүнг ихэсгэнэ.Хоол хийхдээ жигнэх, буцалгах гэх аргуудыг хэрэглэвэл ◎

☆Архийг багасгах.

Байцааны диет ч биш ер нь диет хийж байхдаа архи уухгүй байх хэрэгтэй.Яагаад ч уух бол нүүрс усыг багасгах.Мөн оройн 8аас хойш нүүрс ус, архийг уухгүй байх.

☆Бага хэмжээний хөдөлгөөн

Хоол идсэний 30минутын дараа бага зэргийн хөдөлгөөн хийе.Хоол идсэний дараа цусан дах сахар ихсэж инсулин ялгарч, энергийг хадгалах гэдэг учраас энэ үед хөдөлгөөн хийж цусны сахарын өсөлтийг багасгаж, биенд өөх хуримтлагдахаас хамгаална.Биеийн сунгалт,хөл доороо алхах, хөнгөн алхалт, цэвэрлэгээ гэх мэт.


Байцааны диетний АНХААРАХ ЗҮЙЛ

Дээр тайлбарласан шиг, байцааны диет гэдэг нь дан ганц байцааны иднэ гэсэн үг огтхон ч биш шүү.Дан ганц зүйл идэж хурдан хугацаанд жин хасах боловч энэ бол амжилт биш юм.

Тиймээс доорх зүйлийг анхаараад энэ диетийг хийж үзэсгэлэнтэй биетэй болоорой.

◎Диетний хугацааг 3 сар гэж шийдэх!!!!

3сараас бага эсвэл их байвал үр дүн гарахгүй бууж өгч больдог.Тиймээс 3 сар байцааны диет хийвэл амжилтанд хүрнэ гэж өөртөө урам өгч үр дүнг нь хараарай.

◎Идэх хоолоо хянадаг болох!!

Байцааны диет нь их калори авахгүй боловч авах ёстой энерги тэжээлээ авах нь маш чухал.Дан ганц юм идэх диет нь эргээд турахгүй биеийг бүтээдэг.Тиймээс хоолны өмнө байцаа идэж гэдсийг цатгаж уургыг 70гр авснаар баланстай идэгдэх юм.

◎Амьдралын хэв маягийг сайжруулах!!

Хичнээн диет хийсэн ч нойр дутуу, амьдралын хэв маяг буруу байвал диет мөн гоо сайханд сайн биш.Эрт унтаж Эрт босох хамгийн чухал дүрэм.

◎Стрессээ хураахгүй байх.

Хорио ихтэй диет болон тэвчээр шаардах диет стрессдүүлэх аюултай.Стресстсэнээс болж бүр их идэх талтай.Тиймээс байцааны диет хийж байсан ч гэсэн долоо хоногт 1 удаа гадуур хоол идэж болно.Хамгийн гол нь тэгсний дараагийн өдөр хоолоо жаахан багасгах эсвэл жаахан хөдлөх зэргээр зохицуулах хэрэгтэй

No comments:

Post a Comment