Wednesday, June 15, 2011

HOT Шорлог HOT Шорлог HOT Шорлог

Ойрд зун болоод сайхан байнаа.энд тэнд шорлог майхан сав аяны машин.....Улаанбаатарт сайхан шорлогтой газар хаана юу байна вэ?Найзуудтайгаа бамбарууш кафеныард байдаг сити паабын шорлогыг амталсын байна.жаахан ногооны хачир нтртэй байвал дажгүй болох гээд байдаг тэр шорлог нь.Дагаж өгч байгаа талх нь жижиг 1 зүсэм хар талхны тал нь...ккк.6-7 ширхэг махыг тэрэнтэйгээ холиж идэх хэрэгтэй.холицийг нь нэмээд үнийг нь нэмчиж болдгүйл юм байхдаа.Одоогийн үнэ нь 6.500төгрөг.заза тэр ч яахав...Амттай шорлог хийх аргачлал хайж яваад үүнийг оллоо.найзуудтайгаа гэрийхэнтэйгээ салхинд гарахаараа хийж идэх юм хуна...


ОРЦ:Мах 2 кг /гахай, хонь./, сонгино, яншуй, гранат жимсний сок, майонез, лимоны хүчил,  амтлагч.
Амталгаа.
Махаа том томоор хэрчиж бэлдэнэ. Жижиг хэрчиж хийвэл шорлог шүүс багатай амт муутай болно. Шинэ мах байвал зохимжтой.



Махаа бэлдсэний дараа яншуй хийнэ энэ нь шорлогонд таатай үнэр оруулах болно. Шинэ байхгүй бол хатаасаныг хэрэглэж болно.


Сонгино жижиглэж хийж өгнө. Сонгино шүүс ялгаруулж амт оруулна. Тийм болохоор сонгиноо бага зэрэг нухаж өгнө.

Үүний дараа махан дээрээ майонез болон гранат жимсний сок хийнэ. Майонезийг 250-300 гр хийнэ, сокийг 3-4 хоолны халбаганаас ихгүй хийж хутгана

Шорлог амтлагч хийгээд өөрийн сонирхолын дагуу улаан хар перец хийж амтлана. Мөн шарсан махны амтлагч гоё амт оруулдаг билээ. 1-2 хоолны халбага лимоны хүчил. Давс хийхгүй.



Сайтар хутгаж хольсоны дараа сонгино цагиргаар хэрчиж нэмнэ.



Үүний дараа паалантай саванд 4-6 цаг сэрүүн газар байлгана. Эсвэл яаралтай болгох шаардлагатай бол 1-1,5 стакан хийжүүлсэн ус хийж өгнө.
Нарс модны цог дээр шарж болохгүй, жимсний модноос гаргасан нүүрсэн дээр хийж чадвал маш гоё болно.


Мод шатаж дууссаны дараа цогон дээрээ 2-3 минут шороо халааж өгнө. Учир нь халаасан шор махнаас шүүс гаргахгүй.


Ойр ойрхон махаа эргүүлж ойролцоогоор 30 минут шарж болгоно.



Болсон эсэхийг шорлогны өнгөөр мэднэ. Улаан хүрэн өнгө мах болсоныг илэрхийлэх болно.

1 comment:

  1. mainoz hiigd zuger uu?
    sharahler alga bolchixdg ymu mainoz n ?

    ReplyDelete