Saturday, December 25, 2010

Дэлхийн эмэгтэй-2 /Мэрилен Монро/

Photo of Marilyn Monroe
Алдартай жvжигчид, улс тєрчид тэр бvv хэл улсынхаа ерєнхийлєгчийг хvртэл ємнєє сєхрvvлж чадсан Мэрилэн Монрогийн амьдрал одоо хэр олны анхаарлаас холдоогvй байна. Тэр хэрэв амьд байсан бол 83 настай байх байлаа. Дэрвийсэн цагаан даашинзтай, ялимгvй ичингvйрсэн тєрхєєрєє мєнхєрсєн Мэрилэн Монро хэрэв амьд байсан бол єнгєрсєн сарын 1-нд 83 насны тєрсєн єдрийн баяраа тэмдэглэх байлаа. Норма Жиан Мортенсон 1926 оны зургадугаар сарын 1-нд Лос Анжелос хотноо тєржээ. Бага нас нь бусад хvvхдvvдийн адил эгэл жирийн єнгєрсєнгvй. Тэр бvх амьдралынхаа туршид тєрсєн эцгээ хэн гэдгийг мэдэлгvй єнгєрсєн гэдэг. Яагаад гэвэл тvvнийг тєрєх vед аав, ээж нь гэрлээгvй байжээ. Ээж нь мєн л vзэсгэлэнтэй эмэгтэй байсан тул ээжийг нь хvрээлсэн эрчvvдийн дунд амьдрал нь єнгєрчээ.

Нормагийн уран бvтээлийн гараа анх "XX Centurу Fox" кино продакшнтай хамтран "Scudda-hoo" киног бvтээснээр эхэлсэн юм. Тэрээр 1942 оны зургадугаар сарын 19-нд 16 настайдаа нисэх онгоцны vйлдвэрт ажилладаг байсан 21 настай хєрш залуу Жимми Доугертитэй гэрлэжээ. Залуу хос Жиммиг 1944 онд Номхон далайн ємнєд хэсгийг зорих хvртэл аз жаргалтай амьдарсан байна. Жиммиг явсны дараа Норма Жейн Мортенсон нисэх онгоцны vйлдвэрт ажилд оров. Хэдхэн сарын дараа зурагчин Дэвидийн Конверын санал болгосноор "Yank" сэтгvvлд зургаа авахуулах боллоо. Удалгvй 1946онд "XX Centurу Fox" продакшн шаргал vст бvсгvйг "Ladles of the Chorus" киноныхоо дууг дуулуулахаар дахин хєлсєлж, хамт ажиллажээ. Энэ vедээ багаасаа дуудуулж ирсэн Норма Жиан Мортенсон нэрээ солин, эмээгийнхээ Мэрилэн Монро гэх нэрийг єєрийн болгожээ. 1950 онд "The Asphalt Jungle" хэмээх кинонд жижиг ч гэсэн нєлєєтэй дvр бvтээх хvртлээ амжилт олоогvй хэвээр л байлаа. 1950 оны сvvлээр "All About Eve" кинонд Клаудиагийн дvрийг бvтээж, дараа нь "Let's Make It Legal", "As Young As You Feel", "Monkeу Business", "Don't Bother to Knock" зэрэг кинонд дvрээ мєнхлєв.

Залуу бvсгvй 23 настайдаа Жонни Хайд гэх залуутай танилцжээ. Залуу эр Монрогийн зєвлєгч тєдийгvй болзоот хархvv болон тодорч, хамтдаа дурлалын романс єрнvvлэв. Гэвч 1950 онд Хайдын зvрх гэнэт хаагдан шаргал vст хонгорхон бvсгvй ганцаар хоцорсон байна. Гэнэтийн хагацлаас сэтгэл санааны гvн хямралд орсон Монро нойрны эм уун амиа хорлохоор завдсан ч хамт амьдарч байсан Наташа Литэс ухаан алдсан байхыг нь олж, амийг нь аварчээ.

ЄГСЄЖ УРУУДСАН АЛДРЫН ЗАМ
1951 онд "Clash by night" кинонд тоглосноор нэр алдарт хvрэх замнал нь бvр ч тодров. Тэр жилээ Мэрилэн Америкийн урдаа барьдаг жvжгийн зохиолч Артур Миллертэй ажил хэргээр уулзсанаар дараагийн дурлалын дууль нь эхэлжээ. Артур гэр бvлтэй байсан ч тэд олон жилийн турш янаг амрагийн холбоо тогтоон зугаацан цэнгэцгээж байжээ. 1951-1952 оны хооронд Монро есєн киноны гол дvрд тоглон, нэр алдарт хvрч, шvтэн бишрэгчдийнх нь тоо улам бvр єсєж, тэднээс ирсэн захиа хэдэн мянгад хvрч байв. 1949 онд тэр єєрийн нvцгэн зургаа календарь, сэтгvvлд гаргасан юм. Энэ нь Америк тєдийгvй дэлхий дахинд шинэ зvйл байлаа. Нэг хэсэгтээ л эрчvvд зургаар нь ханаа чимж, баримал хvртэл барьж байв. Ингээд л тэр АНУ-ын секс бэлгэ тэмдэг болж, Америк даяар тvvнийг сайн, муугаар ярьж эхлэв. Гэхдээ ичгvvр сонжуургvй явдал нь Монрогийн ажилд сайнаар нєлєєлсєнгvй. Компаниуд гэрээ хэлэлцээрээ цуцалж, ажил нь уналтын ирмэгт ирмэгц. "Загварын єртєнцєд шалгуулж ороход надад мєнгє хэрэгтэй байсан. Тиймээс л нvцгэн зургаа авахуулсан" хэмээн єєрийгеє хамгааллаа. Мэдэгдлийн ач тус ч гарч ажил нь арай л єєдлєв. 1953 онд тоглосон "Niagara" кино нь тvvнийг жинхэнэ од болгосон билээ. Хєгшин хартай нєхрєє хєнєєдєг залуухан, vзэсгэлэнтэй Rose Loomls-ын дvрийг бvтээжээ. "Niagara" киноныхоо амжилтын дараа тэр vргэжлvvлэн "Gentleman Prefer Blondes", "How to Marrу a Millionaire" зэрэг кинонуудад гол дvрд тоглон амжилт єєдєє єгссєєр.

Удалгvй бэйсболчин Жое Ди Мэгго-той танилцаж, 1954 оны нэгдvгээр сарын 14-нд гэрлэсэн нь дэлхий даяар шуугиан тарьж, сонин хэвлэлvvдээр зай завсаргvй бичигдэх болов. Мэрилэн Монро сэтгvvлчдийн тавьсан асуултанд "Би тvvнд дурласан эсэхээ мэдэхгvй гэхдээ, надад хээээ ч, ямар ч эр хvн тvvн шиг таалагдаж байгаагvй" хэмээн хариулсан байдаг. Гэвч Жое vзэсгэлэнт, дур булаам бас хэтэрхий гэмээр тачаангуй эхнэрээ эрчvvдтэй хардан зовоодог нь салалтынх нь эхлэл боллоо. Хартай нєхрєє тэвчиж чадаагvй Норма есєн сарын дараа салах тухайгаа мэдэгджээ. 1956 оны зургадугаар сарын 29-нд тэрээр жvжгийн зохиолч Артур Миллертэй гэрлэсэн. Артур Монрод зориулж "The Misfits" /1961/ киног бичжээ. 1957 онд Мэрилэн Монро єєрийн нэрээр овоглосон "Marilуn Monroe Productions" нэртэй киноны компаниа байгуулсан аж. Энэ компани "Bus top", "The Prince and the Showgirl" зэрэг кинонуудыг бvтээжээ. 1959 онд Монро нь "Some Like It Hot" хэмээх киногоороо "Алтан бємбєрцєг" наадмын шилдэг инээдмийн жvжигчин шагналыг хvртжээ. Нэг хэсэг уруудсан амьдрал нь энэ vед арай л сэргэсэн ч дахиад л салалтаар vргэлжлэв. 1961 оны нэгдvгээр сарын 20-нд Артур, Монро нар салсан ба нєхрийнх нь тvvнд зориулсан "The Misfits" нь жvжигчин бvсгvйн хамгийн сvvлийн бvрэн хэмжээний кино байсан юм.

ЕРЄНХИЙЛЄГЧИЙГ СЄХРVVЛСЭН ГОО VЗЭСГЭЛЭНГИЙН ТЄГСГЄЛ ТАЙЛАГДААГVЙ ХЭВЭЭР
Артураас салсны дараа ээлжит амрагаараа улсынхаа ерєнхийлєгчийг сонгожээ. Тvvний амьдралынх нь хамгийн аз жаргалтай, гайхамшигт мєч нь єрєнхийлєгч Кеннидитэй Нью-Йоркийн Мэдисон цэцэрлэгт тєрсєн єдрєє хамт тэмдэглэсэн явдал юм. Энэ vедээ Мэрилэн 12 мянган долларын vнэтэй даашинз ємссєн байсан бєгєєд 1999 онд дуудлага худалдаагаар 1,3 сая долларын vнэ хvрч байлаа. 1962 оны наймдугаар сарын 5-нд 36 насандаа Монро мансууруулах эм хэтэрхий их хэрэглэснийн улмаас Калифорни дахь гэртээ нас баржээ. Тvvнийг олох vед орон дотроо гартаа телефон утас бариад, нvцгэн хэвтэж байсан бєгєєд дэргэдээс нь нойрсуулах эмийн сав олджээ. Тиймээс тvvнийг амиа хорлосон гэж vзсэн юм. Гэвч одоо ч тvvний vхэл таамаг хэвээр vлдсэн юм. Олон хvн тvvний vхлийг зохион байгуулалттай гэж vздэг. Ерєнхийлєгч Кеннедиг сэжиглэх хэсэг нь байхад єєр нэг нь гэрийн vйлчлэгчийг нь буруутгадаг. Ямартай ч XX зууны домог болсон жvжигчин бvсгvйн оршуулгын vйл ажиллагаа гурван хоног vргэлжилсэн бєгєєд 800 долларын авсанд тvvнийг оршуулжээ. Нас барахаасаа ємнє эргэж нийлэхээр тохирчихсон байсан нєхєр Жое нь Монрогийн уруул дээр эцсийн удаагаа vнсэхдээ "Би чамд хайртай" гэж шивнэжээ. Жое 1983 оныг хvртэл тvvний булшинд долоо хоногт гурван удаа цэцэг єргєдєг байсан гэдэг.


Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe



Photo of Marilyn Monroe

No comments:

Post a Comment