Saturday, December 25, 2010

Дэлхийн эмэгтэй-1 / audrey hepburn/

Одри Кэтлин Рустон англи эцэг, голланд эхийн газар дээрх ганц охин болж 1929 оны тавдугаар сарын 4-нд тєржээ. Одри бол удам сайтай айлын охин. Тvvний аав Английн хаан III Эдуард, Шотландын хатан хаан Мэригийн vр сад бол ээж нь Монакогийн хунтайж III Рэйнер Хампри Богартын удам юм. Тvvний бага нас ч Германы хаан II Вильгелмийн Хуйс Дvvмийн ордонд єнгєрчээ. Одригийн Хепберн овог бол эмэг эхийнх нь нэр юм. Аав нь даатгалын компанид ажилладаг байсан учир тэрээр багадаа Голланд, Бруссель, Англиар тогтмол аялдаг байж. Тvvний нялх балчир нас хэсэгхэн зуур аз жаргалаар бялхаж єнгєрсєн ч зургаан настай байхад эцэг эх нь салснаар амьдралын хатуу хєтvvг амсч эхэлсэн гэдэг. Одригийн ээж аав хоёулаа Британийн фашист нийгэмлэгийн гишvvн, бvр Адольф Гитлерийг дагалдагч байжээ.
Хvvхэд байхдаа их єлссєнєєс нарийхан бэлхvvстэй болжээ
Тvvнийг 10 настай байхад дайн эхэлж, гэр бvлд нь аюул учирч болзошгvй байсан учир аав нь Дублин руу гарч, харин Одри ээжтэйгээ Голланд руу нvvжээ. Залуу охин Голландад байхдаа консерватурт сурч балле-таар хичээллэж эхэлжээ. 1940 онд нацистууд Голланд руу довтлоход тэдний амьдрал vндсээр єєрчлєгдєв. Хэдий ээж нь фашизмыг дэмждэг байсан ч учирч болзошгvй аюулаас сэрэмжлэн Одри англи нэрээ єєрчилж, ээжийнхээ Элла нэрийг Эдда болгон тvр “зээлжээ”. Гэхдээ энэ бол тvvний хууль ёсны нэр биш. 1944 онд германчууд Голландын хоол хvнс, тvлш шатахуунд хязгаар тогтоож, ард тvмэн элгээрээ газар мєлхєхєд хvрэв. Хvмvvс єлсч, гудамжинд хєлдєж vхэж байв. О.Хепберний хойд эцгийн хvv Германы лагерьт хоригдож авга ах, нагац ах нь тvvний нvдэн дээр буудуулан нас баржээ. Одри єєрєє єлсгєлєнгєєс болж анемиа євчнєєр шаналж байлаа. Дайн тvvнд хэзээ ч мартагдахааргvй эмгэнэлт дурсамж vлдээжээ. Одри Хепберн хожим ярихдаа дайны vеийн тэмдэглэлийг бичиж vлдээсэн Энне Фрэнк охины амьдрал тvvнийхтэй яг л усны дусал шиг адилхан байсан гэж дурссан байдаг. Дайн эхлэхэд тэд хоёулаа 10-тай байсан бол дуусахад 15-тай байжээ. Энне Фрэнкийн єдрийн тэмдэглэлд бичсэн бvхэн Одригийн туулсан амьдрал байв. Тэрээр “Би тэр номыг 1946 онд найзаасаа олж аваад уншсан юм. Тvvнийг уншиж эхлэхэд л ухаан балартсан. Би юу уншаад байна аа. Энэ чинь миний амьдрал байна шvv дээ гэж бодсон. Тэр тэмдэглэлийн нэг хэсэгт “єнєєдєр таван хvн буудууллаа” гэж байдаг. Тэр таван хvний нэг нь миний авга ах юм шvv дээ. Дєрвєн хананы дотор суугаад тэр тэмдэглэлийг бичсэн охин миний vзэж туулсан бvхнийг давтсан байлаа” гэж хожим ярьсан байдаг. Голланд чєлєєлєгдєж, НYБ-ын анхны тусламжийн хvнс ирэхэд дайны хvнд хэцvv жилvvдэд хэтэрхий их єлссєн Одри хоолондоо элсэн саахар ихээр хольж, бvтэн лааз сvv ууснаас болоод ходоодоо євтгєж байсан гэдэг. Тvvний туранхай гоолиг бие, бvсгvйчvvдийн мєрєєдєл болсон нарийхан бэлхvvс нь vнэн хэрэгтээ хvvхэд ахуйдаа єлсгєлєн байснаас болсон юм. Одри зовлонгоо мартах гэж багаасаа зурдаг байжээ.Тvvний хvvхэд байхдаа зурсан зурагнаас одоо энд тэнд vзмэр болон тавигдсан нь бий.
Гурван фунтын тєлєє балетаа орхижээ
1945 онд дайн дууссаны дараа Одри Хепберн консерватураа орхиж Амстердамд иржээ. Тэнд тэрээр балетаар vргэлжлvvлэн хичээллэж, Английн жvжигчнээс жvжиглэх урлагт суралцаж эхэлжээ. 1948 онд Лондон явж бvжгийн хичээлд анхаарах болов. Сургалтын тєлбєрєє олохын тулд зав чєлєєтэй цагаараа фото моделиор ажиллаж, зургаа авахуулна. Алдарт Мэри Рамбертын удирдлага дор хичээллэж байсан тvvнийг хэрвээ жvжигчин болоогvй бол жинхэнэ мэргэжлийн балетчин болох байсан, тvvний бие ч гайхалтай зохицно гэж хожим тvvнийг нэртэй болсны дараа багш нь ярьсан байдаг.
Одригийн ээж охиндоо нэмэр болох гэж удам судраа ч мартан vйлчлэгч, цэвэрлэгчээр ажилладаг байжээ. Тэрээр багаасаа хичээллэсэн балетаа мєнгєнєєс болж орхисон гэдэг. Жvжиглэвэл балетаас арай илvv цалин хєлс авах боломжтой гэдгийг мэдээд бvжгээ орхисон байна. Гэхдээ энэ хоёр мэргэжлийн хооронд ердєє гурван фунтын л ялгаа байв. Хэдий тийм боловч Одрид ганц фунт ч гэсэн vнэтэй байсан учир мэргэжлээ солиход харамсаагvй гэдэг.
Эрэгтэй жvжигчид тvvнтэй хамт кинонд тоглохыг мєрєєддєг байв
Одригийн хамгийн анхны дvр “Голланд хэлийг долоон хичээлээр сурсан нь” гэдэг кино байжээ. Тэр дэлгэцийн бvтээлийн хажуугаар тайзны урлагт хvч сорьж, жvжигт давхар тоглож байлаа. “Монте Карлогийн хонгор” нэртэй кинонд тоглож байгаад Броудвэйн “Гиги” хэмээх алдартай жvжгийн гол дvрийн урилга авчээ. Энэ бол зургаан сарын турш 219 удаа тоглосон алдартай жvжиг юм.
Тvvний хамгийн анхны томоохон дvр нь “Нууц хvмvvс” киноны балетчин байв. Тэр энэ кинонд авьяасаа харуулж, орлон тоглогчгvйгээр єєрєє бvжиглэсэн байна. Харин тvvнд жинхэнэ алдар нэр авчирсан кино бол бидний сайн мэдэх “Ромд єнгєрvvлсэн амралт” юм. Тэрээр энэ кинонд Холливудын сайхан залуусын нэг Грегорий Пектэй хамтран тоглосон билээ. Киноны продюсерууд эхэндээ энэ дvрд тухайн vед ид мандаж байсан Элизабет Тэйлорыг тоглуулахыг хvсч байсан гэдэг. Гэвч кино пробын vеэр шалгуулахаар ирсэн Одри Хепбернийг найруулагч нь хараад л гэмгvй, энхрий ялдам, хєгжилтэй Анна гvнж дvрээрээ зогсч байна хэмээн эргэлзэх зvйлгvй тvvнийг сонгожээ. Энэ кино амжилтын замыг нь нээсэн учраас Одригийн хамгийн хайртай бvтээл гэж хэлсэн байдаг. Энэ кино эрэгтэй гол дvрийн жvжигчин Грегорий Пекийн далбаан дор vзэгчдийн анхаарлыг татаж, далимд нь шинэ жvжигчин Одри Хепберн олон нийтийн анхааралд єртсєн юм. Кинонд тоглосны дараа Г.Пек тvvнийг гvнжийн дvрээр гарцаагvй “Оскар” авна гэж хэлж байсан нь биеллээ олж, Одри АНУ-ын Кино академийн єндєр vнэ цэнэтэй шагналын эзэн болов. Тэднийг бие биедээ дурласан гэж кино гарсны дараа хэсэг шуугьсан ч vнэндээ О.Хепберн бага зэрэг сэтгэл татагдсанаас хэтрээгvй гэдэг. Ер нь, Одри тухайн цаг vеийнхээ Холливудын хамгийн сайхан гэсэн залуустай хослон тоглосон юм. Тухайлбал, “Сабрина”-д Хампри Богарт, “Дайн ба Энх”-д Хенри Фонда, “Хєгжилтэй царай”-д Фред Астэйр, “Yд дундын дурлал”-д Гэри Кvvпер, “Тиффанид барьсан єглєєний цай”-д Жорж Пеппард, “Хуурмаг явдал”-д Кэри Грант, “Робин Мариан хоёр”-ын Шон Коннери гээд гялалзсан амжилттай жvжигчид тvvнтэй хослон тоглосон юм. Тэд бvгд л Одриг сайн жvжигчин, сайхан эмэгтэй гэж дуу нэгтэй шагшдаг байлаа. “Ромд єнгєрvvлсэн амралт” киноны Г.Пек тvvнтэй насан туршийн сайн найзууд хэвээр vлджээ. Одриг єнгєрсний дараа Г.Пек телевизийн камерын ємнє тvvний сонсох дуртай Р.Тагvрын “Дуусашгvй хайр” дууг нулимстай дуулж найзыгаа дурсч байв. Ємнє нь, Одритой хослон тоглохоос хоёр ч удаа татгалзаж байсан алдарт жvжигчин Кэри Грант “Хуурмаг явдал” кинонд тvvнтэй хамтран ажилласны дараа “Зул сараар Санта Клаусаас хvсэх ганцхан зvйл бол Одритой хамт дахин нэг кинонд тоглох” гэж хэлсэн байдаг. Тэрээр ємнє нь “Ромд єнгєрvvлсэн амралт”, “Сабрина”-д гол дvрд тоглох урилга авсан ч Одри єєрт нь хэтэрхий залуудна, дээр нь туршлагагvй, нэрд гараагvй гээд голж байсан юм.
Оскарыг Алтан бємбєрцєгтэй хослуулсан гуравхан жvжигчний нэг
“Ромд єнгєрvvлсэн амралт”-ын гvнжийн дvр араасаа амжилт дагуулав. 12 сарын дотор долоон киноны гэрээ хийж, хажуугаар нь тайзны жvжигт тоглох гээд ажил ундарч, нэр хvнд нь ч єслєє.
Энэ киноны дараа Сабринагийн дvрд тоглох болов. “Сабрина”-гийн найруулагч тvvний киноны хувцас загварыг алдарт Хьюберт де Живеншид даатгасан нь том боломж нээсэн юм. Одрийг анх Живеншитэй уулзахаар ирэхэд нь алдарт дизайнер нэрд гарсан жvжигчин Катерин Хепбернийг ирнэ гэж хvлээж байжээ. Гэвч хvлээсэн хvн нь биш залуухан, шинэ жvжигчин ирсэнд Живенши урам хугарсан гэдэг. Гэхдээ Одри сэтгэл татам аалийнхаа ачаар тvvнтэй хэдхэн хормын дотор сайхан танилцаж, хожим насан туршийн сайн найз, ажлын хамтрагч болжээ.
“Сабрина” кино зураг авалтынхаа vеэр Одри гэр бvлтэй жvжигчин Уильям Холденд сэтгэл алдарч, тvvнтэй амьдарч, vр хvvхэдтэй болно гэж мєрєєдєх болжээ. Гэвч кино гарсны дараа удалгvй тэд салсан нь У.Холден хvvхэдтэй болохгvйн тулд vрийн сувгаа боолгох мэс засал хийлгэсэнтэй холбоотой байж.
Хэдийгээр хайр сэтгэл нь бvтэлгvйтсэн ч дараагийн уран бvтээлдээ цаг алдалгvй орсон нь Одриг шинэ хайр дурлалтай учруулжээ. Тэрээр “Ондин” хэмээх жvжигт хамтран тоглосон жvжигчин Мел Феррертэй хайр сэтгэлийн холбоотой болж, жилийн дараа гэр бvл зохиов. Тэр энэ жvжигт тоглож байхдаа од болон гялалзаж байлаа. “Ромд єнгєрvvлсэн амралт” киногоороо “Алтан бємбєрцєг”, “Оскар”-ын шагнал дараалан хvртэж, гэр бvлийн амьдрал нь ч тэгш сайхан жаргалтай байв. “Оскар” гардсанаас ердєє зургаан долоо хоногийн дараа “Ондин” жvжгээрээ “Тони”-гийн шагнал хvртэж, нэг жилийн дотор энэ гурван шагналыг хvртсэн гуравхан эмэгтэй жvжигчний нэг болсон юм. Тэрээр vvнээс гадна Эмми, Грэммийн шагналыг ч єєрийн болгосон билээ.
1950-иад оны моод дэлгэрvvлэгч
Одри зєвхєн кино ертєнцийн од байгаад зогсохгvй 1950-иад оны загварын чиг хандлагыг тодорхойлогч, тухайн цаг vеийнхээ нvvр царай нь байлаа. Тvvний шавилхан бие, хvvхдэрхvv царайг хvн бvр бишрэн шvтэж, ийм тєрхийг нь дуурайх явдал ч тvгээмэл болжээ. “Тиффанид барьсан єглєєний цай” кинонд гардаг дэгжин бvсгvй Холлигийн дvрээр загварын ертєнцєд тvvний нэр нєлєє бvр ч єсчээ. Чухам энэ vеэс л “Жижигхэн хар даашинз” шинэ загвар, моод болсон тvvхтэй. “Сабрина”-гийн vеэр найз нєхєд болсон Живенши Холлигийн дvрд зориулж жижиг хар даашинз урласан нь єнєє хvртэл сонгодог хэв загвар болон vлдсэн юм. О.Хепбернд зориулан хийсэн энэ алдарт хар даашинз 2006 онд Кристигийн дуудлага худалдаагаар 947 мянган ам.долларын vнэ хvрсэн. Хамгийн тансаг даашинзнаас гэхэд долоо дахин vнэтэй О.Хепберний энэ хувцас єдгєє Живенши брэндийн музейд хадгалагдаж буй.
Цаг хугацаагаар шалгагдсан гоо сайхан
Одри Хепберний алдар нэр нэгэн цаг vед амьдарч байсан Мэрилэн Монротой эн тэнцvv тvгж байв. АНУ-ын Ерєнхийлєгч Жон Кеннедид тєрсєн єдрийн дуу зориулан дуулсан эмэгтэй ганц М.Монро биш юм. Одри Хепберн ч Ж.Кеннедигийн хамгийн сvvлчийн тєрсєн єдрєєр “Тєрсєн єдрийн мэнд хvргэе, хvндэт Жэк” хэмээн дуулж байв.
Алдар цуугаараа адил тэнцvv Одригийн амьдрал М.Монрогийнхоос газар тэнгэр шиг ялгаатай байсан юм. Тэр их гэрсэг, нам тайван амьдрахыг хvсдэг, жирийн амьдралд дуртай нэгэн байв. Гэвч амьдралын зам нь тийм ч дардан байсангvй. 1967 онд “Харанхуй болтол хvлээ” кинонд тоглосон нь тvvний хувьд хамгийн хvнд дvр байсан гэдэг. Учир нь, энэ кинонд хараагvй бvсгvйн дvр бvтээснээс гадна нєхрєєсєє салж, гэр бvлийн амьдрал нь нурж унахын ирмэг дээр ирээд байжээ. Энэ киног найруулсан нєхєр М.Феррертэйгээ цаашид амьдрах боломжгvй гэдгийг Одри хамт ажиллаж байхдаа ойлгож, дэлгэцэнд гараад удаагvй байхад нь салсан юм. Сэтгэлийн дарамтаас болж Одри энэ vед 15 фут турсан гэдэг. Феррер, Одри хоёр 13 жил амьдарч, нэг хvvтэй болжээ. Тэрээр ємнє нь хоёр ч удаа бие давхар болсон ч ажлын ачаалал, ядаргаанаас болоод бvтээгvй аж. Энэ vед тvvнийг туранхай гоолиг байхын тулд хоолоо сойсны улмаас хvvхдээ тээж чадаагvй гэж шvvмжилж, бvр “Цаг хугацаагаар шалгагдсан гоо сайхан” гэдэг дуу хvртэл гарч гоочилж байжээ. Тиймээс Одри гурав дахь удаа хvvхэд олохдоо хамаг ажлаа хойшлуулж, тун болгоомжтой байсны ачаар Шон хvvгээ 1960 онд тєрvvлжээ. Тэр vvнээс арван жилийн дараа Лука гэдэг хоёр дахь хvvгээ тєрvvлсэн юм. Лука бол тvvний хоёр дахь нєхєр, Италийн сэтгэл зvйч эмч Андреа Доттигийн хvv юм. Одри А.Доттитой бас л 13 жил амьдраад хоёр тийш болсон. Тvvний нєхєр залуухан охинтой нэр холбогдсоны дараа Одри гэр бvлээ цуцлуулсан байна. Одригийн анхны нєхєр Мел Феррерийг ч нууц амрагтай болсон учраас салсан гэдэг. Гэхдээ тэр vед Одри “Замын хоёр” кинонд хамтран тоглосон залуу жvжигчин Альберт Финнитэй учиртай болсон гэх яриа ч байдаг.
Бvтээгvй хэд хэдэн хайр дурлал, удаан vргэлжлээгvй хоёр гэрлэлтийн дараа амьдралынхаа сvvлчийн мєчvvдийг Одри Голланд жvжигчин Роберт Уолдерстой хамт єнгєрvvлсэн юм. Тэд арав гаруй жил хамт амьдарсны дараа Одри “Энэ бол миний хамгийн жаргалтай vе байлаа” гэж хэлсэн байдаг. Харин яагаад албан ёсоор гэрлээгvйг нь асуухад “Хvмvvст л мэдэгдээгvй болохоос бид хуримаа хийсэн” гэж хариулжээ.
Таван хэлээр ярьдаг энэрэнгvй сэтгэлтэн
Одригийн хамгийн сvvлчийн бvтээл нь 1988 онд дэлгэцэнд гарсан Стивен Спилбергийн “Yргэлж” нэртэй кино байв. Тэрээр энэ кинонд тоглож байхдаа НYБ-ын Хvvхдийн сангийн элчээр єргємжлєгдсєн юм. Тиймээс Одри амьдралынхаа сvvлчийн жилvvдийг бусдын тєлєє vйлсэд зориулжээ. Єєрєє багаасаа дайны хєлд зовж зvдэрч єссєн учраас Африкийн ядуу буурай орнуудад очиж, хvvхдvvдэд чин сэтгэлээсээ тусалж байв. Этиоп, Сомали, Бангладеш, Вьетнам гээд дэлхийн єнцєг булан бvрт тусламж хэрэгтэй газар бvхэнд ажлынхаа хажуугаар очиж, хандив єргєж, єєр рvv нь чиглэсэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг Африк, Азийн зовж зvдэрсэн эх хvvхдэд туслахыг урилахад хандуулж байв. Тvvнийг ийн олон орноор явахад Франц, Итали, Англи, Голланд, Испани хэлээр чєлєєтэй ярьдаг чадвар нь тус болж байсан гэдэг. Одри Хепберний бусдын тєлєє гэсэн энэ vйлсийг vнэлж АНУ-ын Ерєнхийлєгч Эрх чєлєєний одонгоо гардуулж, хожим нь олон улсын хvмvvнлэгийн байгууллагууд нэр хvндтэй шагналаа нєхєн олгосон юм. Бvх цаг vеийн хамгийн сайхан эмэгтэй гэж зvй ёсоор vнэлэгддэг Одри Хепберн ходоодны хорт хавдрын улмаас 1993 онд 64 насандаа таалал тєгссєн юм.
Эрүүл амьдрал

Audrey махыг маш сайн хэрэглэдэг байсан боловч хоолны дэглэмээ тун тэнцвэртэй байлгадаг байсан. Хааяахандаа шоколадны өөдөс идэхээс огтхон ч татгалздаггүй байсан гэнэ. Тэр дасгал хийх нь түүний хувьд хөгжилтэй, тогтмол байх ёстой гэж үздэг байжээ. Хол явган алхах, дугуй унах түүний хувьд дуртай зүйл нь байв.
Үргэлж цэх зогс
Audrey жүжигчин болохоосоо өмнө балетийн бүжигчин байсан нь түүний төгс биеийн төрхөд их нөлөөлсөн юм.
Энгийн нүүр будалт
Hepburn-ий хувьд байгалийн мэт харагдуулах уруулын будаг, үл ялиг мэдэгдэхүйц хацар өнгөлөгч, нүдээ гоё будаад л гүйцээ байв. Тэр нүүрээ будахдаа 10-с илүү минут зарцуулдаггүй байжээ.
Өөдрөг бай
Жинхэнэ инээмсэглэл жинхэнэ дүр төрхийг гайхалтай болгодог. Хэдийгээр Audrey Hepburn-д төрөлхийн гоо үзэсгэлэн заяасан ч тэр гоо үзэсгэлэн хувцасны шүүгээнээс үл хамааран хүний дотроос оргилж байдаг гэдгийг мэддэг хүн байсан юм. 

Audrey Коллекшн

Зарим нэг хэв маягт түүний нэр брэнд болсон мэт. Ямар нэгэн хувцас, гутлын хэв загварыг харчихаад “Аан, энэ яг Audrey! шиг байна” гэх нь нийтлэг. Түүний загварын хэв маяг одоо хүртэл загварын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсээр.
 “Audrey” –ийн энгийн коллекцид юу юу багтдаг байв:
  • Богино өмд
  • Нарийхан өмд
  • Бие барьсан хар цамц
  • Энгийн, хуниастай, урдуураа товчтой кофтнууд
  • Хавтгай ултай ботинкууд
  • Жижиг хар даашинз
  • Үдшийн даашинз
  • Торгомсог ороолт
  • Сувдан эдлэл
  • Малгай
  • Пальто               












 













































No comments:

Post a Comment