Thursday, December 23, 2010

Шинэ жил айсуй

  

Шинэ жил болоод сэтгэл хөнгөн догдлоостой л байна.Зарим хүнд гуниг зарим хүнд баяр дагуулж ирдэг энэ баяр тун удахгүй боллоо.Будрах цасаар нөмрөг хийгээд Буурал Санта-гаар ханиа хийгээд Шинэ жил авхай зочлон айсуй....Хүн бүрт аз жаргал хүсэе!
....Шүхэр шүхэр цасан газар дэлхийгээ гоёод
Шүр сувдан зүүлт энхрий чамайг минь гоёод
Шинэ жилийн тэнгэр одоороо сүлж гоёод
Шөнийн аниргүйн дунд хослон гоёноо бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
Будар будар цасан дэлхийг цайртал чимээд
Булга минжин аоёл хонгор чамайг чимээд


Буцах оны тэнгэр одоороо бүжиж гуниглаад
Буйд аниргүй шөнө хослон алханаа бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ
Цав цагаахан цас дэлхийгээ хучиж гоёод
Цал буурал уулс гацуураа чимэглэн гоёод
Ирэх оны тэнгэр одоороо ирмэж гоёод
Шинэ жилийн шөнөөр хослон бүжнээ бид
Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ
Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ



















































No comments:

Post a Comment